Скарлетт Йоханссон “баригдав”

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Скарлетт Йоханссон “баригдав”

Нүцгэн зураг нь интернэтээр тарж шуугиан дэгдээгээд байсан Холливудын од Скарлетт Йоханссон сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа анхаарлаа хандуулахаар шийдсэн бололтой.  Түүнд шинэ бүтээлд тоглох саналууд нилээдгүй ирж байгаа гэнэ.  Харин хувийн амьдралын хувьд өдгөө 28 настай кино од хэдэн сарын турш хэвлэлийнхний нүднээс далд нууцлагдмал байсан ч саяхан сэтгүүлч мэргэжилтэй найз залуутайгаа Нью-Йоркийн нэгэн зочид буудалд байрласныг папараццичид илрүүлжээ.
Хосууд өнгөрөгч ням гаригт уг буудалд байрласан бөгөөд ойролцоох дэлгүүрт орж яваад гэрэл зурагчдын анхааралд өртсөн байна. Түүний найз залуу Ромайн Дурис Францын урлагийн нэгэн сэтгүүлд сэтгүүлчээр ажилладаг гэнэ. Скарлет экс найз залуу Нейт Тейлороос харилцаагаа тасалснаас хойш удалгүй Дуристай танилцсан тухай түүний эх сурвалжууд мэдээлжээ. Он гарсаар “Don Jon” нэртэй кинонд  тоглосон Йоханссон ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх нэрт найруулагч Энтони, Жое Руссо нарын  “Captain America: The Winter Soldier” кинонд мөн тоглох болсон байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж