Ирэх баасан гаригийн 08.00-10.00 цагийн хооронд болох “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцох аж. Энэхүү цахим хуралд www.zasag.mn вэб сайтаар дамжуулан шууд холбогдох боломжтой юм.
Засгийн газраас баасан гариг бүр 08.00 цагт “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтыг зохион байгуулж байгаа. Одоогоор уг хуралд Ерөнхий сайд Х.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөөд байгаа юм.
Ш.ЧИМЭГ