
Олон төрлийн wireless бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Bem Wireless нэгэн шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргажээ. Тэд энэ удаад Boom Box нэртэй, зөөврийн Bluetooth спикерийг танд санал болгож байна.
Уг спикер нь Bluetooth-тэй бүхий л төхөөрөмж iPhone iPad болон андройд гар утас таблет зэрэгтэй холбогдож, таны хүссэн дуу хөгжмийг гайхалтай дуугаралтаар дамжуулна.
Яг л цүнх шиг бариултай ба та дуугаа сонсонгоо спикерээ бариад зугаалах боломжтой.
Үнийн хувьд 249,99 ам.доллар.
Т.ТҮВШИН