Испаничууд хэдэн сар тамхиа татахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Испаничууд хэдэн сар тамхиа татахаар болов

Бар, ресторан, зоогийн газрууд тамхичин испаничууд дахин хэдэн сар тамхиа татах эрхтэй үлдэв. Засгийн газар бүх олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон шийдвэрээ 2011 оны эхэн хүртэл хэрэгжүүлж чадахгүй болжээ. Испанийн Конгресс тамхины хоригийн тухай хуулийг зургадугаар сараас эхлэн хэлэлцэж эхэлнэ гэжээ. Шинэ хууль нь Испанийн зочид буудал ба зоогийн газруудын холбоонд төдийлөн таалагдахгүй байна. Тэнд тамхи татахыг хориглох нь рестораны орлогыг долоон хувиар, кафены орлогыг 10-15 хувиар бууруулах тооцоотой. Эрүүл мэндийн яам нь тамхины улмаас өдөр бүр 160 хүн амиа алддаг гэж үзэж байгаа. Тиймээс ч эдийн засгийн хувьд хохиролтой ч тамхийг хориглох ёстой хэмээн үзэж  байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж