Хятадаас хамгийн эртний хөргөгч олдов

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хятадаас хамгийн эртний хөргөгч олдов

Саяхан Хятадын археологичид малтлага хийж, Шэньси мужийн Цяньян аймгаас 2000 жилийн өмнөх хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай “эртний хөргөгч”-ийг олсон байна. Шаньсийн археологийн институтын ажилтан Тянь Яцигийн ярьснаар уг “хөргөгч” нь дээр дээрээс нь давхарлан тавьсан 0,33 см өндөртөй, 1,1 метр голчтой вааран  цагирагуудаас бүрдэх аж. Түүнийхээ доор ероолоор нь булгийн ус урсах хоолойнуудыг тавьсан нь хөргүүлийн агрегатын үүргийг гүйцэтгэж байжээ. Хоёр мянган жилийн өмнө эзэн хааны аян замын орд байсан газар хийсэн малтлагаар энэ хөргөгч худгийг илрүүлэн олсон байна. Нутгийн хүмүүсийн яриагаар 2006 онд вааран цагирагуудтай, дагтруулсан газартай талбай илэрч, археологчдын анхаарлыг татжээ. Олон сарын малтлагаар олсон талбайн нийт  хэмжээ нь 22 мянган кв.м болжээ. Эзэн хааны аян замын энэ ордон Чаньга эринд (МЭӨ 403-221 онуудад) баригдаад Баруун Хань улсын үе (МЭӨ 206- МЭ VIII зуун) хүртэл ашиглагдаж ирсэн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж