“Хатан хааны гэнэтийн үхэл” | News.MN

“Хатан хааны гэнэтийн үхэл”

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Хатан хааны гэнэтийн үхэл”

Их Британид нэгэн дуулиан мандлаа. ВВС теле, радио нэвтрүүлгийн корпорацийн эфирт Хатан хаан II Елизабетаг нас барсан тухай мэдээ цацагдсан байлаа. Төрийн дууллын эгшиг дор хөтлөгч Дэнни Келли Хатан хаан II Елизабета таалал төгслөө гэж мэдээлжээ. Хожим тэр мэдээ нь худал болж, ВВС-гийн удирдлага албан ёсоор уучлал гуйсан байна.
Нэг мэдээгээр Келли хатан хааны үхлийн тухай  интернэтийн нэг порталаас уншаад тэр мэдээг шууд эфирт зарлажээ.  Өөр нэг хувилбараар Керри тоглоом шоглоомоо тааруулсангүй. Тэрбээр хатан хааны тухай биш харин II Елизабета  гэж өөрийгөө нэрлэсэн найзынхаа тухай ярьсан гэх.
Олон нийтийн төлөөлөгчид корпорацийн удирдлагаас тайлбар шаардлаа. Тэд хатан хааны гэр бүлийг хүндэтгээгүй, 250 мянган сонсогч нараа үл тоосон гэж ВВС-г буруутгажээ. Компанийн удирдлага албан ёсоор уучлал гуйж, хөтлөгчийн нэг долоо хоногт эфирт гарах эрхийг нь хассан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MNG 2010-05-27 203.91.117.3

arai dendsen hereg boljee

Avatar

Зочин 2010-05-27 202.131.233.200

hehe
aldart BBC ch gesen hudla medeelel tsatsdag l yum bn

Avatar

Батсайхан 2010-05-27 202.70.36.46

Тавантолгойг эргэлтэнд оруулах гол шалгуур нь татвар хамгийн их төлөх үндэсний крмпани байх олон байр гэсэн заалт л байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж