Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Бүсгүйчүүдээ, өнөөдөр бидний “хайртай анд нөхөр” хөхний даруулганы 100
насны төрсөн өдөр. Бүгдээрээ түүндээ төрсөн өдрийн халуун баярыг
хүргэцгээе.
1910 оны энэ өдөр орчин үеийн хөхний даруулга мэндэлсэн
байна. Түүнийг Нью-Йоркийн нэгэн нийгмийн ажилтан эмэгтэй зохион бүтээж
байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хөхний даруулга хөгжлийн олон
шат дамжлагаар явж, одоогийн хөгжилд хүрсэн. Одоо зургаан сая долларын
үнэтэй хөхний даруулга ч байна. “Victoria`s Secret”-ийн Angels коллекцид
багтсан энэхүү хөхний даруулга нь дэлхийн хамгийн өндөр үнэтэйд
тооцогддог юм. Сахиусан тэнгэрийн далавчны хэлбэртэй уг хөхний даруулгыг
урлахад 18 каратын цагаан алт,  2900 жижиг алмаазан шигтгээ орсон
байна. Даруулганы гол хэсэгт буюу хөхний дундах хэсэгт 70 каратын лийр
хэлбэртэй алмааз эрдэнийг шигтгэж өгсөн нь энэхүү бүтээлийг дахин
давтагдашгүй болгож өгсөн гэдэг.

Ж.Нил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж