– 13 кг – аас дээш ачаа хүнд юм өргөдөг байх, тасралтгүй хүнд юм өргөдөг
– Донсолгоо, чичиргээнтэй, чимээ шуугиан ихтэй
– Агаарын солилцоо болон гэрэл гэгээ муу
– Өдөрт 3 илүү цагаар зогсдог ажил
– Эгшин бүр сэтгэл санаа зочроох, анхаарал шаардах стресс ихтэй хөдөлмөр
– Нэг хэмнэлийн чилмээр ажил
– Химийн хорт бодистой харьцдаг, халдвар болон биологийн лабарторт ажилдаг .
– Унаж бэртэх аюул ихтэй хүмүүс анхаарах хэрэгтэй
Хэрэв таны ажил эмчийн зүгээс татгалзаагүй болон дээрхи нөхцлүүд ороогүй тохиолдолд та ажлаа хийж болно. Ажилаа хийж байх үедээ анхаарах зүйл бол амралт болон ажлаа зөв цохиуцуулах хэрэгтэй. Жин нэмэгдсэн, хүндийн төв өөрчөлгдсөн, гэдэс томорсон, уушигны эзэлхүүн багассан, дааварын өөрчлөлт зэрэг нь хэвийн үеийнхээсээ илүү ядархад хүргэнэ. Иймд та аль болох ядрахгүй байх, ажил хийх хугацаандаа 15-20 амарч байх шаардлагатай. Нуруу тань их чилдэг бол биеийнхээ чилээг гаргаж хэсэг дасгал хийхэд болно. Харин сүүлийн саруудад /сүүлийн 1-2 сар/ ажилахыг олон эмч нар зөюшөөрдөггүй. Энэ нь олон зүйлээс шалтгаална. Үүнд:
– Хөдөлхөд бэрхшээлэтэй байх том гэдэс
– Жирэмсний хордлого болон бусад өвчин
– Зулбалт болон бусад эх барихын хүндрэл, өвчлөл
– Төрөх хугацаа тодорхойгүй гэх мэт
Ердийн хоргүй нөхцөлд ажилах нь эхийн эрүүл мэндэд тустай байдаг