Шилдгүүд шигшээ наймд шалгараад байна

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Шилдгүүд шигшээ наймд шалгараад байна

АНУ-ын Флорида мужийн Майами хотод WTA ээлжит цуврал болох “Sony Open Tennis” тэмцээн үргэлжиж байна. Нийт 5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ наймд өрсөлдөх теннисчид тодроод байна.

Тус тэмцээнд таван удаа түрүүлсэн, тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс тавд эрэмбэлэгдсэн Хятадын Ли Натай, өнгөрсөн жилийн аварга Польшийн Агнешка Радваньска тэмцээний 30-д эрэмбэтэй Белгийн Флипкенстэй оноолт таарчээ. Харин нөгөө хэсгээс гуравт эрэмбэтэй ОХУ-ын Мария Шарапова Италийн Сара Эррина (8), Италийн Роберта Винчи (16) болон Сербийн Елена Янковичийн нар шалгарсан байна.

Ганцаарчилсан төрлийн шигшээ наймд шалгарсан Италийн Сара Эррина, Винчи нарын хослол хосын шигшээ наймд ч шалгарчээ.
 

Ч.БОЛ

ОХУ-ын Мария Шарапова, Елена Виснина нар дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан бөгөөд тоглолт Машагийн ялалтаар (6:4, 6:2) өндөрлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж