“Ногоон нүдэн лам” бестселлерыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Ногоон нүдэн лам” бестселлерыг тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна.

“Интер ном” номын их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлер

  1. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл
  2. “Сорхугтани” Б.Сарантуяа  
  3. “Бид амьд хүмүүс” Айн Ренд 
  4. “Луун шивээст охин” Стиг Ларсон 
  5. “Хаан цадиг” Д.Гүн-Үйлс 
  6. “Чонон сүлд” Зян Рун 
  7. “Монголын сонгомол өгүүллэг” Л.Өлзийтөгс,  Г.Аюурзана
  8. “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг
  9. “Галаар наадагсад” Сүзаань Коллинз 
  10. “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз

“Ногоон нүдэн лам” Зохиолч эл номоо Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Хөдөөний залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага яргалал, олон мянган гэмгүй лам хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж хэн хохирсон зэргийг өгүүлнэ.

Бусад төрлийн номын бестселлер

  1. “Бид хүүхэддээ залуу нас ба амьдрал бэлэглэж байна”-Эмпати хэвлэлийн газар
  2. “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч чингис хаан” Жак Уотерфорд
  3. “Оксфорд Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар 
  4. “Нууц” Ронда Берн
  5. “Өглөөний хүн” Сайшо Хироши
  6. “Үүл бид 2” 
  7. “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотерфорд
  8. “Амьдрах ухааны гарын авлага амжилтын хөтөч” Аксел Фишер, М.Ичинноров
  9. “Сургамжит өгүүллэг – 4” Эмпати хэвлэлийн газар 
  10. 10. “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар

“Бид хүүхдээ залуу нас ба амьдралд бэлдэж байна” номын тухайд алдарт гүн ухаантан Песталоззи “Надад хүүхдийн зүрхийг өг, би түүгээр юу ч хийж чадна” гэж хэлсэн байдаг. Хүний зүрхийг эзэмдэх, зүрх сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлах нь тийм ч амар зүйл биш юм. Харин нэгэнт сэтгэл зүрхийг маань эзэмдсэн нэгнийг тэндээс гаргаж хаяна гэдэг бол бүр ч хэцүү. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлж, сайн хүн болоосой гэж хүсч байгаа бол юуны өмнө тэдний зүрх сэтгэлд өөрийн гэсэн байр суурийг олох хэрэгтэй” хэмээн бичжээ. “Бид хүүхдээ залуу нас ба амьдралд бэлдэж байна” ном нь хүний хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ болох үр хүүхдээ ирээдүйд бэлдэхийг хүссэн бүх эцэг эхчүүдэд зориулсан бүтээл аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж