Samsung хамгийн үнэтэй TV-ыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Samsung хамгийн үнэтэй TV-ыг танилцуулав

БНСУ-ын хамгийн хүчирхэг корпорацийн нэг Samsung өндөр нягтаршил бүхий 85 инчийн дэлгэцтэй телезизорыг танилцууллаа. Энэхүү TV-ыг 40 мянган ам.долларын үнээр худалдах тухайгаа зарласан нь хамгийн том сенсаац болоод байна.

Гэхдээ 85 инч гэдэг бол хамгийн том хэмжээ нь биш гэнэ. Үйлдвэрлэгчид 95 болон 110 инчийн загвартай “ах” нарыг нь мөн худалдаанд гаргана гэж мэдэгджээ.

Эдгээр аварга том телевизүүд нь HD-гээр бүх дүрсээ харуулах ба сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө шингээсэн байх гэнэ.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж