Номуундалай охинд тусалцгаая

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Номуундалай охинд тусалцгаая

Зурган дээрх энэ хөөрхөн бяцхан охиныг Номуундалай гэдэг бөгөөд миний найзууд болох Р.Борхүү, Н.Туяа нарын охин юм. Хөөрхөн дүү маань одоо 6 настай боловч төрөлхийн тархины эд эсийн хатингаршилтай бөгөөд үүнээс болоод нуруу нь мурийж бүсэлхийнээс доош мэдээгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй түүнд гадаадад хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд хагалгаанд орох нас гэж байдаг юм байна. Тэр болтол тархи нуруу нугасны хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Ингэж байж хагалгаанд орох хүртэл бүсэлхийнээс доош мэдээгүй болох аюулаас холуур өнгөрөх юм. Тархины таталтын эмний гаж нөлөөнөөс болж цус аль хэдийн бүлэгнэхээ больсон бөгөөд Монголд таарах эм байхгүй байгаа зэргээс болж гадаадад хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байна. Тиймээс миний 2 найзад чин сэтгэлээсээ боломж бололцоогоороо тусалж энэ хөөрхөн бяцхан охинд инээд хөөр бэлэглэцгээе. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ. Та бүхэн цааш нь олон хүнд дамжуулж өгч тусална уу.

Холбоо барих утас: 96658288 Борхүү
                              96358288 Туяа

Хандив өргөх данс:

Хаан банк 5027301525 Н.Туяа
Хаан банк /вальютын данс / 5062067150 Н.Туяа
Хадгаламж банк: 10350005572 Н.Туяа
Худалдаа Хөгжлийн Банк: 410025824 Н.Туяа
Дэлгэрэнгүй мэдээллийг http://nomuuka.blog.gogo.mn рүү орж унших боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж