Ховд их сургуульд 392 оюутан сурдаг

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Ховд их сургуульд 392 оюутан сурдаг

Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн 2-р хуралдаан гуравдугаар сарын 17-ны өдөр Ховд их сургууль дээр боллоо.
  
Хуралдаанд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн удирдах зөвлөлийн гишүүнээр оролцож, тус сургуулийн 2013 оны төсвийг хэлэлцлээ. Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан дээр төсвийг эмх замбараагүй ямар ч үндэслэл, тооцоо судалгаагүйгээр төсвийг нэмж, хариуцлаггүй хандсан зэрэг асуудлаар хурлыг хойшлуулаад байсан юм.
  
Харин хоёр дахь удаагийн энэ хуралдаанаар төсвийг дахин шинээр судлаж төсвийн жагсаалтыг гарган, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
  
Төсөвт сургуулийн номын сан, оюутны дотуур байрыг шинээр барих, засварлах мөнгийг суулгаж өгөөгүй бөгөөд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч оруулаагүй байна, үүнийг сургуулийн хуримтлал 1,8 тэр бум төсвөөсөө гаргаад шийдчье гэсэн саналыг шинээр томилогдсон захирал Янжмаа оруулсан ч УЗ гишүүд хуримтлалын сангаасаа ийм их хэмжээний хөрөнгө мөнгө одоогоор шийдэх боломжгүй, зураг төсвийнхөн судалгааг гаргаад дээш холбогдох яамруу явуулъя, эсвэл 2014 оны төсөв дээр суулгая гэж үзсэн, харин гишүүн Д.Цэндсүрэн оюутны дотуур байрны, газрын асуудлыг шийдэж өгөөд хувийн хэвшлээр бариулах хэрэгтэй төр заавал барих шаардлаггүй, барьсан компанид нь менежментийг нь өгөөд асуудлыг шийдье, мөн багш ажилчдын 2013 оны мэргэшил, сургалтанд 60 сая төгрөг тусгасан байна, үүнийг ч 100 сая болгож нэмэгдүүлье, үнэхээр улсын зэрэглэлтэй сургууль болгох гэж байгаа бол бид багш ажилчдаа чадваржуулах мэрэгшүүлэхэд хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байсан юм.
  
Ингээд УЗ Гишүүд Ховд их сургуулийн 2013 оны төсвийн жагсаалтанд дээр нэмэх хасах шаардлагтай төсөв дээр нэмэлт өөрчлөлт оруулж, шаардлагтай гэж үзвэл төсөвт тодотгол хийхээр УЗХ-р баталсан байна.
  
Мөн манай аймгаас Ховд их сургуульд 392 оюутан сурдаг, бусад аймгуудтай харьцуулахад Баян-өлгий Увс аймаг хоёроос хамгийн их оюутан очиж суралцдаг юм байна, үүний дагуу УЗГ гишүүн Д.Цэндсүрэнгийн санаачлагаар Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтандаа 750 с дээш оноо авсан 20 хүүхдийг аймгаасаа үнэ төлбөргүй улсын зардлаар Ховд их сургуульд сургах, сайн сурдаг оюутнуудаа дэмжих, сургуулийн чанар стандартыг сайжруулах талаар удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн, тохиролцсон юм.

Эх сурвалж: www.uvs.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж