Б.Золбаяр: Алтан дунджийг олох боломжтой | News.MN

Б.Золбаяр: Алтан дунджийг олох боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Б.Золбаяр: Алтан дунджийг олох боломжтой

УИХ-ын дэд дарга Н.Энхболд сэтгүүлчидтэй Хустайн нуруунд эко аялал хийх үед хэвлэл мэдээллийнхэн болон Төрийн ордны хамгаалалтын алба, Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилтнуудын хооронд гардаг үл ойлголцлын талаарх сэдэв хөндөгдсөн юм. Н.Энхболд дарга уулзалт зохион байгуулахаар амласны дагуу өнөөдөр уг арга хэмжээ боллоо.

Уулзалтад Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Батзориг, уг газрын Хамгаалалтын хэлтсийн дэд дарга Д.Тэмүүлэн, Төрийн ордны хамгаалалтын албаны салбарын дарга Л.Батбилэг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Б.Батбилэг нар оролцсон юм. Энэ үеэр сэтгүүлчид Төрийн ордонд ажил үүрэг гүйцэтгэхэд учирдаг бэрхшээлээсээ ярилаа. Чуулганы хуралдааны танхимд зураглаач, гэрэл зурагчдын явах талбай  хязгаарлагдмалаас гишүүдийн араас зураг авдаг нь зарим гишүүнд таатай байдаггүй, төрийн өндөрлөгүүдийг хамгаалдаг Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилтнууд сэтгүүлчдийн ажил хийхэд бэрхшээл учруулж, нудрах, түлхэх зэргээр биед халддаг, өөрсдөө зурагтаар гарах ёсгүй тусгай албаны хүмүүс атлаа даргаа халхалж өөрсдөө камерын өмнүүр хөндөлсөж зургаа авахуулдаг зэрэг байдлыг сэтгүүлчид хэлж байлаа. Мөн Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд хэвлэлийн бага хурал хийхэд цуурай ихтэйгээс сэтгүүлчдэд бүү хэл, ярьж буй хүмүүст өөрсдөд нь яриа нь дуулдахад төвөгтэй байдгийг хэлсэн юм. Төрт ёсоо хүндэтгэх үүднээс монгол сэтгүүлчид хувцасны дэг журам сахидаг ч гадаадын сэтгүүлчид албан бус хувцастай ирэхэд хамгаалалтын ажилтнууд шаардлага тавьдаггүй, гаднын сэтгүүлчдэд төрийн хүндэтгэлийн газруудыг хүндэтгэх талаар мэдүүлж таниулж өгдөггүйг ч хэлцгээлээ.

Төрийн ордны хамгаалалтын ажилтнуудтай сэтгүүлчид эв зүйгээ олж болдог ч Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудын зүгээс бүдүүлэг харилцах тохиолдол гардаг талаар ч дурдсан юм. Холбогдох албаны хүмүүс харилцан үл ойлголцол аль аль талаасаа гардгийг хэлж байлаа. Сэтгүүлчид ажилдаа улайраад хамгаалалтын зурвасыг давдаг, дуртай газраа ярилцлага, сурвалжлага хийх гэдэг тал байдгийг ч ярьсан юм. Гэхдээ талууд зохицоод алтан дунджийг олж эвтэй ажиллаж болно гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр  хэллээ.

Өмнөх жилийг бодоход Төрийн ордонд нэвтэрдэг сэтгүүлчдийн тоо цөөрсөн, хэрүүл хэл ам ч багассаныг Төрийн ордны хамгаалалтын албаныхан онцолж байсан юм. Өмнө нь 400 орчим сэтгүүлч нэвтрэх үнэмлэхтэй байсан бол цэгцлэх арга хэмжээ авснаар Төрийн ордонд ердийн өдөр 40-50, үйл явдал ихтэй бол 80 гаруй, онцгой тохиолдолд 120 сэтгүүлч ажилладаг болжээ.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ах. 2010-05-27 182.160.22.27

Онц ажилгүй бол тийшээ орж яадаг юм бол Үзэх юм юу ч байхгүй С Зоригийн хэлдэгээр ордон биш зүгээр л хүмүүсийн ажилын контор шүү дээ

Avatar

Зочин 2010-05-27 202.179.24.67

Парламент Засгийн газар Ерөнхийлөгч гээд төрийн дээд өндөрлөг нь нэг байшинд шааваралдаад байдаг орон Монголоос өөр байдаггүй л байх Ядаж аюулгүй бадлаа бодсон ч энэ 3 институц өөр өөр байшинд байх ёстой Зарим улсад бүр өөр өөр хотод ч байрладаг л юм байна лээ Болдогсон бол Хархорин руу УИХ-г ЗГ-г Дархан Ерөнхийлөгчийг Зуунмод руу цөлвөл таарна

Avatar

Зочин 2010-05-27 203.169.53.54

Тийшээ орж болдоггүй юм байна лээ Заавал нэг танидаг хүн дээр зөвшөөрөл авдаг Гадаадад бол жуулчид ч орж болдог юм

Avatar

www.Freecall.mn 2010-05-27 182.160.34.61

Hizgaargui yarih erh chelee

Avatar

MONGOL 2010-05-27 203.91.117.3

XEN CH GESEN TORIIN ORDOND ORJ BOLOX YM BAIGAA BIZDEE

Avatar

MONGOL 2010-05-27 203.91.117.3

XEN CH GESEN TORIIN ORDOND ORJ BOLOX YM BAIGAA BIZDEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж