Найруулагч Антуан Фукуагийн “Olympus Has Fallen” кино энэ сарын 22 нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо ийнхүү 30.5 сая ам.долларын орлого олж байгаа нь энэ аж. Харин үүний өмнөх долоо хоногт кино сонирхогчдыг байлдан дагуулаад байсан найруулагч Сэм Рэймийн “Oz the Great and Powerful” бүтээл 22 сая ам.доллараар жагсаалтыг удаалсан байна. Дөрөвдүгээрт 8.7 сая ам.долларын орлогоор найруулагч Брэд Андерсоны “The Call” кино, тавдугаарт 6.4 сая ам долларын орлогоор найруулагч Паул Вэйцийн Admission бүтээлүүд тус тус орсон байна.
Өнгөрөгч долоо хоногт орлогоороо тэргүүлсэн Хойд Америкийн шилдэг таван кино:
1. “The Croods” -44.7 сая ам.доллар
2. “Olympus Has Fallen” -30.5 сая ам.доллар
3. “Oz the Great and Powerful”-22 сая.ам.доллар
4. “The Call”-8.7 сая ам.доллар
5. “Admission”-6.4 сая ам.долларын орлогыг тус тус олжээ.