
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Ноён Кирсан Илюмжинов Монгол Улсад шинээр баригдах Дархан Газрын тос боловсруулах үйлдвэрт ОХУ-аас түүхий газрын тос нийлүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Ноён Кирсан Илюмжинов Орос, Японы хамтын ажиллагааны зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэдэг юм байна. Иймээс Монгол, Орос, Япон гэсэн гурван орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Мөн Халимаг улсын газар нутагт Каспин тэнгисийн зарим хэсэг ордог. Иймд далайд гарцгүй Монгол оронтой энэ чиглэлд хамтарч ажиллах боломжийг судлах талаар санал солилцлоо.