“Кашмер холдинг”-д 10 сая төгрөгийн батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Кашмер холдинг”-д 10 сая төгрөгийн батламж гардууллаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр ноолуур болон ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Кашмер холдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 700 гаруй ажилчин, албан хаагчидтай аж. Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэн ажил хайж байсан 22 хүнийг сургаж, мэргэшүүлэн ажилд авсны 13 нь тогтвортой ажиллаж байгаа бөгөөд тэдний 6 нь 1-2 дахь жилдээ ажиллаж буй аж. Тиймээс тус компанийн удирдлагад Засгийн газрын тэргүүн болон салбарын сайд Я.Санжмятав нар 10 сая төгрөгийн дэмжлэг бүхий батламж гардууллаа. Энэ үеэрээ тэд “Иргэдээ гадаадад хямд ажиллах хүч болгох биш эх орондоо ажил, орлоготой байлгахын төлөө хамтарч ажиллах”-ыг уриаллаа. Тус компанид одоогоор 170 ажлын байр сул байгаа бөгөөд ажил идэвхитэй хайгчдыг мэргэшүүлэн сургаж ажлын байраар хангахад бэлэн гэдгээ энэ үеэр онцолсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж