
-Урд шөнө бид нар өмнөх хоног шигээ унтаж, амарч болох газар хаана байна тэнд л суудаг болсон. Сүүлдээ ч бүр гэр оронгүй луйварчид шиг л байна даа. Яг одоо Шереметьево нисэх буудлын “Duty free” дэлгүүрийн хажуугаар бид нар шалан дээр суучихсан байна. Онгоцны буудлын жорлонд нь гар нүүрээ угааж байна даа. МИАТ-ийн зүгээс туслах мэдээ юу ч байдаггүй. Бушуухан л гэртээ харимаар байнаа. Москва хот дахь МИАТ ХК-ийн төлөөлөгч гэдэг залуу нь МИАТ-ийн захирал Жаргалсайханы хүргэн нь юм байна. Тэгсэн мөртлөө орос хэл мэддэггүй нэг орчуулагч залуутай л цуг яваад байна лээ. Бизнес ангиллын зорчигчид өнгөрсөн шөнө “Новотэль” зочид буудалд хоносон гэсэн. Харин бид ингээд л “Duty free” дэлгүүрийнх нь хажуугаар гэр оронгүй дүрвэгчид шиг л амьдарч байна даа гэжээ.
