Хуучин спикерээ Bluetooth-тэй болгож болно

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Хуучин спикерээ Bluetooth-тэй болгож болно

Өндөр үнээр худалдан авч байсан хүчин чадал сайтай спикер тань технологийн хөгжлөөс хоцрогдоод хэрэглэгдэхгүй агуулахад хэвтэж байгаа юм биш биз. Тэгвэл хуучин спикерээ Bluetooth-тэй болгох боломжийг олгосон нэгэн нэмэлт төхөөрөмж гарчээ.

"The Vamp" нэртэй энэхүү дөрвөлжин төхөөрөмж нь таны спикерийг Bluetooth-тэй болгох ба та ингэснээр Bluetooth-тэй шинэ спикер өндөр үнээр худалдаж авах хэрэггүй болж байгаа юм.

"The Vamp"-ыг хуучин спикертээ холбоод л ухаалаг гар утас, таблет зэргээсээ хүссэн дуугаа спикэрээрээ дамжуулан сонсох боломжтой.

Улаан, хар, цагаан гэсэн өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байгаа ба үнийн хувьд 53 ам.доллар юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж