Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 26/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төвбанк 32 сая ам.долларыг 1410.27 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд 226.40-227.08 төгрөгийн ханшаар 105 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк энэхүү арилжаанд оролцсонгүй.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР