“Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулна

Өвөрхангай аймгийн Засаг дарга санаачилсаны дагуу аймгийн ИТХ-аас 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, аймгийн Засаг даргын захирамжаар жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг батласан. Төлөвлөгөөнд хэд хэдэн томоохон ажил тусгасны нэг нь  аймагт  “Мэдээлэл, Шуурхай удирдлагын төв” байгуулах тухай юм.

 “Мэдээлэл, Шуурхай удирдлагын төв”-ийг байгуулснаар төрийн  үйлчилгээтэй холбоотой лавлагаа мэдээлэл, шуурхай зохицуулалтаар хангах “Лавлагаа мэдээллийн 11-11 төв”, Арвайхээр хотын камержуулалтын “Хяналтын алба”, иргэд олон нийт, хэвлэлийн бага хурлыг  зохион байгуулах “Иргэний танхим” байгуулагдаж,  төр – иргэний хамтын ажиллагааг сайжруулах боломжтой болох юм.  
Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн бүх сумдын төрийн байгууллагуудад угтах, үдэх хөтөч ажиллаж, “Иргэний танхим” байгуулан хэлэлцүүлгүүд зохион байгуулж, зарим албан газруудыг камержуулаад байна.

Эх сурвалж: www.uvurkhangai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж