Ханхүү Харри Америкаар аялна

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри Америкаар аялна

Их Британийн Ханхүү Харри хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохоор Америкт зургаан өдрийн айлчлал хийхээр болжээ. Түүний ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ханхүү ирэх тавдугаар сарын 9-15-ны хооронд Америкт албан ажлаа амжуулахын сацуу аялах төлөвлөгөөтэй ирэх гэнэ.

Харригийн энэ удаагийн айлчлал өнгөрөгч оны сүүлээр түүний ах Хунтайж Уильямыг Лас Вегасын зочид буудалд найзуудтайгаа наргиж шуугиан дэгдээснээс    хойш Английн Элит гэр бүлийн төлөөллийн Америкт хийж буй анхны айлчлал болж байгаа юм.

Өдгөө 28 настай Ханхүү ирэх тавдугаар сард хийх айлчлалынхаа үеэр Нью-Жерсигийн Сэнди хар салхинд өртөгсдөд тусламж үзүүлэх ажилд оролцох юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж