
Антонио Мелагад байх үеэр өөрсдийн байрласан зочид буудлын цонхны тагтанд эхнэр, охинтойгоо юм ярилцаж байгаа нь олны анхаарлыг ихэд татжээ. Өнгөрөгч оны сүүлээр Антонио “Канн”-ын кино наадамд оролцохдоо Энэтхэгийн Болливудын од жүжигчин Малика Шераваттай бүжиглэж наадамд хүрэлцэн ирэгсдийн анхааралд өртсөн нь түүнийг эхнэрээсээ салах нь гэсэн яриа дэгдэхэд хүрсэн аж. Антонио, Мелани нар 1996 онд хуримаа хийснээс хойш 17 дахь жилдээ хамтдаа амьдарч байгаа юм. Тэд танилцсанаасаа хойш жилийн дараа анхныхаа хүүхдээ төрүүлжээ.
Э.АНХТУЯА 




