Бэртлээ тэвчин барилдсан Харумафүжиг үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Бэртлээ тэвчин барилдсан Харумафүжиг үнэлжээ

Мэргэжлийн сумогийн Ёкозүнаг сонгох хорооны хурлаар Монголын хоёр ёкозүнаг магтсан байна. Нэг ч уналгүй түрүүлсэн ёкозүна Хакухог магтах нь ойлгомжтой байсан бол зургаан ялагдал хүлээсэн ёкозүна Харумафүжиг шүүмжлэх болов уу гэсэн таамаг байсан. Тэгтэл “Шагайндаа бэртэлтэй хэрнээ шүд зуун олон өдөр сайн барилдсан” хэмээн Харумафүжиг магтсан байна.

Харин Хакухог есөн башёд уналгүй түрүүлсэн гайхалтай амжилт тогтоон, нийтдээ Японы Эзэн хааны цомыг 24 дэх хүртсэн нь “Агуу аварга” хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүргэлээ гэж тус хорооны гишүүн Хитоши Учияма бахдсан байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж