“Жиргээчин” ном хэвлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Жиргээчин” ном хэвлүүлжээ

Twitter буюу жиргээ нь 2006 оны гуравдугаар сард Жэйк Доорсийн (Jack Dorsey) санаачлагаар анх үүссэн гэж үздэг. Жиргээ нь 140 тэмдэгтэд багтааж санаа бодлоо олон нийтийн цахим сүлжээгээр хуваалцах бичил блог юм. Судалгаанаас үзбэл 2012 оны тавдугаар сарын байдлаар дэлхий даяар идэвхитэй жиргэдэг 500 гаруй сая хүн байдаг бөгөөд өдөр бүр 150,000 хүн жиргээнд нэгдэж, нэг өдөрт 350 сая шинэ жиргээ бичигддэг ажээ. Жиргээчдийн 41% нь гар утсаасаа, бусад нь компьютер асааж жиргэдэг байна. Монгол улсад албан бус баримтаар 40,000 жиргээчин байдаг бол өдөр бүр идэвхитэй жиргэдэг хүмүүсийн тоонд сэтгүүлч, уурхайчин, эрдэмтэн мэргэд, багш, оюутан залуус, бизнес, улстөр, урлаг, спортын талбарынхан, нийгмийн зүтгэлтэн, төрийн албан хаагч зэрэг төрөл бүрийн салбарын хүмүүс багтдаг гэнэ. Харин “жиргээчин” Монголовогт Ж.Бадамдорж 2009 оноос хойших өөрийн жиргээгээрээ “Бодлын тэмдэглэл” нэртэй ном бүтээжээ. Тэрээр уг номынхоо нээлтийг маргааш буюу энэ сарын 27-ны 15.00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт хийхээр болжээ. “Бодлын тэмдэглэл” номын үнэ 7500 бөгөөд сонирхуулахад ШУА, Хэлзохиолын хүрээлэнгээс 2012 оны онцлох үг шалгаруулсаны наймдугаарт “жиргээ” хэмээх үг орж, мөн 2012 оны Лондоны олимпод оролцсон тамирчдаа дэмжиж жиргэсэн олон улсын жагсаалтыг манай улс тэргүүлжээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж