
ВВС-ийн мэдээлснээр хамгийн түрүүнд нэг амиа золиослогч зогсоолд байрлуулсан автомашинд бөмбөг дэлбэлсэн байна. Үүний дараа тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн өөр гурван амиа золиослогч цагдаагийн газрын удирдлагын байранд нэвтрэн бөмбөг дэлбэлжээ. Харин цагдаа нар үлдсэн гурван амиа золиослогчийг бөмбөг дэлбэлэхээс нь өмнө амжиж амийг нь хөнөөсөн байна.
“Талибан” бүлэглэлийн зүгээс дээрх халдлага нь цагдаагийн газар байрлаж байсан гадаадын иргэд болон Израилийн багш, сургагч нарыг хөнөөх зорилготой байсан хэмээн мэдэгджээ.
Б.АНХТУЯА