Франц хэлтэн орнуудын кино наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Франц хэлтэн орнуудын кино наадам болно

Франц хэлтэн орнуудын кино наадам 3-р сарын
25-28-ны хооронд Өргөө-2 кинотеатрт болох гэж байна.


Франц хэлтэн орны кино наадам нь монголын олон нийтэд
франц хэлний соёлын болон хэл шинжлэл, мөн кино урлагийн онцлогийг таниулах
сайхан боломжийг олгодог юм. 8 киног сонгон тухайн эх хэл дээр нь үзэгчдэд
хүргэх бөгөөд монгол хадмал орчуулгатай байна. Энэхүү үйл ажиллагаа үнэ
төлбөргүй, олон нийтэд нээлттэй.


2012 онд Франц хэлтэн орнуудын кино наадмыг Өргөө-2 кино
театрт 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж анх удаа 1000 гаруй үзэгчдийн
сонирхлыг татаж чадсан юм. Энэхүү наадам нь монголын үзэгчдийн тэсэн ядан
хүлээсэн наадам болж чаджээ.

Festival du film francophone – Франц хэлтэн орнуудын кино наадам

https://www.facebook.com/events/171474669673225/?ref=3


Үзвэрийн хуваарь

2013-03-25

18.00 Нээлтийн хүлээн авалт

19.00 Наадмын нээлт: “Макокогийн сондор” /Габон/ 114 мин

http://www.youtube.com/watch?v=eKmPQ1HMhi8

2013-03-26

15.00 “Үргэлж миний сэтгэл зүрхэнд” /Лаос/ 90 мин

http://www.youtube.com/watch?v=vwJDL1lO_qw

 

17.00 “Төрийн даалгавар” /Франц/

http://www.youtube.com/watch?v=3JsFVa_EtM8

 

19.00 “Бурханы хайрын төлөө” /Канад/

http://www.youtube.com/watch?v=RQEa4tduSag

2013-3-27

15.00 “Чонын алхамаар” /Бельги/

http://www.youtube.com/watch?v=nu0Tf9kx9tE

 

17.00 “Сүүлчийн орголт” /Люксембург/

http://www.youtube.com/watch?v=wGH15hhusKk

19.00 “Пупендо” /Чех/

http://www.youtube.com/watch?v=SMpfk7A1690

2013-3-28

15.00 “Макокогийн сондор” /Габон/

http://www.youtube.com/watch?v=eKmPQ1HMhi8

 

19.00 Миний дүүгийн хурим” /Швейцарь/

https://www.youtube.com/watch?v=VTQMqkc0xdY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж