Хэнд нь илүү зохисон бэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Хэнд нь илүү зохисон бэ?

Хөл хүнд болж ээж болох тухай сайхан мэдээг дуучин Ферги өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд өөрийн твитэр хуудсаараа фэнүүддээ дуулгаж байсан. Үүнээс хойш шинэ хүнээ угтан авахаар бэлдэж байгаа Холливудын хосууд Жош, Ферги нар ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэх болжээ. Телевизийн болоод урлагийн хэд хэдэн  хүндтэй арга хэмжээг чадварлаг хөтөлдөг Жош өнгөрөгч долоо хоногт болсон “Kids" Choice Awards”-ийг хөтөлсөн байна. Багачуудын гэгдэх тодотголтой уг наадамд мөн түүний эхнэр Ферги оролцож бяцхан шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилсэн аж.
Харин наадмыг өндөрлөсөний дараа хосууд өөрсдийн нэгэн сонирхолтой гэрэл зургийг цахим хуудсандаа тавьсан нь онлайн санал асуулга хүртэл явуулахад хүргээд байгаа гэнэ. Учир нь Жош хөл хүнд эхнэртэйгээ адилхан даашинз өмсчээ. Гэхдээ түүний даашинз өөрийг нь яг жирэмсэн мэт харагдуулсан бөгөөд zimbio.com хосуудын хэнд нь хамгийн илүү зохьсон байна гэсэн санал асуулга явуулаад байгаа гэнэ. Хэрвээ та сонирхож байвал хөгжилтэй гэмээр санал асуулгад  оролцож болох аж.


Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж