Голомт банк шилдэг гэдгээ дахин нотоллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Голомт банк шилдэг гэдгээ дахин нотоллоо

ГОЛОМТ БАНКИЙГ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК БОЛОХЫГ
GLOBAL FINANCE АХИН НОТОЛЛОО

Дэлхийн банк санхүүгийн салбарынхны чих тавин хүлээдэг Global Finance сэтгүүлийн оны шилдэг банкуудын шалгаруулалт саяхан дүнгээ гаргаж Монгол Улсын Шилдэг Банк Голомт банк болохыг дэлхий нийтэд дахин зарлалаа.

18 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй Голомт банк санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдээ тогтвортой хадгалж, шинээр хэрэгжүүлсэн төсөл санаачлагууд нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан учраас шилдэг банкны шалгуурыг амжилттай хангажээ.

Түүнчлэн Голомт банкны талаарх харилцагчдынх нь үнэлэлт дүгнэлт шалгаруулалтын чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг бөгөөд дотоодын болон олон улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлж буй тус банкны харилцагч байгууллагууд Голомт банкны талаарх тодорхойлолтуудаа Global Finance руу илгээсэн юм.

1650 ажилтан, 100 орчим салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллаж буй Голомт банкны 2012 онд хийж бүтээсэн ажил ийнхүү олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, 2013 оны дэлхийн шилдэг банкуудын жагсаалтад албан ёсоор орлоо. Өнгөрөгч 2012 онд мөн уг жагсаалтад Голомт банк орж байсан юм.

Дашрамд дурьдахад тус банкийг сүүлийн 3 жил дараалан дэлхийн банк санхүүгийн салбарынхны нэр хүндийн жинлүүр болсон EuroMoney, The Banker, Global Finance сэтгүүлүүд МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК-аар дараалан шалгаруулсан юм.

Банк санхүүгийн салбарыг манлайлан хөгжих бат итгэлийг Голомтчуудад олгосон эрхэм харилцагчиддаа Голомт банкны хамт олон талархал илэрхийлж, хамтын хичээл зүтгэл нь ийнхүү МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК хэмээх нэр хүндтэй шагналд хөтөлсөнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байна.

2013 оны дэлхийн шилдэг банкуудын талаарх мэдээллийг ЭНД дарж авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж