
Харин EA7 Emporio Armani өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл гаргасан нь тэд Италийн дарвуулт завины “Azzurra” багийн дүрэмт хувцасыг шинэ загвараар гаргахаар болсон байна.
Нэрт дизайнер Armani “Би энэхүү хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа. Бидний гаргасан EA7 спортын хувцасны энэхүү коллекци спортын техникийн болоод чанарын шаардлагад нийцэхээр хийгдсэн гэдэгт итгэлтэй байна.
Спортын хувцас маш их онцлогтой байдаг. Тэр чигээрээ шинжлэх ухаан, тэр чигээрээ философи. Бид хувцасныхаа чанар, техникийн үзүүлэлтэд маш их анхаарал тавьж ажилласан.
“Azzurra” баг бидний хийсэн хувцсыг өмссөнөөр өрсөлдөх чадвар спортын амжилтад нь эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Энэхүү дүрэмт хувцсыг та ч худалдаж авах боломжтой бөгөөд ирэх долдугаар сараас Armani-гийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.
Н.Наран