Сураггүй алга болсон өсвөр насны охины цогцсыг оллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон өсвөр насны охины цогцсыг оллоо

АНУ-ын Калифорни мужийн Челси Кинг гэгч 17 настай охин ор сураггүй алга болсноос хойш тав хоногийн дараа цагдаагийн ажилтай түүний цогцсыг олжээ. Гүехэн ухсан газраас хэн нь танигдахааргүй нэгэн цогцос олдсон ба мэргэжлийн байгууллагын хүмүүс уг цогцсыг Челси охиныг хэмээн таамаглаж байгаа аж. Сан Диегогийн Ходже нуурын эргээс арван алхамын зайд түүнийг булсан байжээ. Хэдийгээр түүнийг гээд хэлчихмээр тодорхой таних тэмдэг олдоогүй ч цогцсыг олоод Челси охин байх гэж таамаг дэвшүүлэн, ДНК-гийн шинжилгээ авч тогтоожээ. Охины гэр бүлийнхэнд түүнийг олсныг мэдэгдсэн байна. Энэ хэргийн үйлдсэн гэмт этгээд урьд нь хүчингийн хэрэг хийж байсан бөгөөд гэмт хэрэгтэй охиныг алга болдог өдөр тус нуурын эргээр явж байсан гэсэн гэрчийн мэдүүлгүүд иржээ. Гэмт хэрэгтнийг John Albert Gardner гэдэг бөгөөд тэрбээр 2000 онд хөрш айлынхаа 13 настай бяцхан охиныг хүчиндэж, таван жилийн ял аван шоронд хоригдож байгаад гарч ирсэн байна. Тэрбээр Челси охиныг мөн хүчирхийлэн, алсныхаа дараагаар булсан гэж цагдаагийн ажилтнууд үзэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж