Emma Watson стильтэй хувцасладаг | News.MN

Emma Watson стильтэй хувцасладаг

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Emma Watson стильтэй хувцасладаг

“Harry Potter”-ын цувралаар алдар хүндийн оргилд гарсан жүжигчин Emma
Watson загварын чиглэлээр мөн чамгүй амжилт гаргаад байгаа. Тэрбээр
загвар өмсөгчөөр томоохон загварын компаниудтай гэрээ байгуулан
ажилладаг аж.
Залуухан үзэсгэлэнт бүсгүй Emma Watson-ыг улаан хивсний
ёслол дээр үргэлж анхаарлын төвд байж чаддаг, хувцаслалтандаа ямар
нэгэн алдаа гаргадаггүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Тэрбээр
өчигдөр болсон “National Movie Awards”-ын улаан хивсний ёслолд нэр
дизайнер Karl Lagerfeld-ын загварын даашинзаар гоёж ирсэн нь онцгой
ялгарч байжээ.
Түүний энэ үдшийн гоёл болох даашинз нь цагаан дээр
хар өнгийн шигтгээнүүдээр чимэглэсэн мөн зөрсөн энгэртэй, богино
хормойтой, бэлхүүс тодотгосон бүс хэлбэрийн оруулгатай, хар өнгийн
сувдаар эмжээрлэн чимэглэсэн байв.
Мөн Christian Louboutin-ын
загварын гоёмсог сандаал нь үнэхээр дэгжин харагдуулж байлаа. Тэрбээр
энэхүү ёслолын арга хэмжээнд ганцаараа ирсэн юм.
Дашрамд
сонирхуулахад, түүнийг Испанийн рок од, жүжигчин Rafael Cebrian -тай
болздог хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа билээ.

Харин Emma Watson энэхүү яриаг
ор үндэсгүй зүйл хэмээн үгүйсгээд “Rafael бид хоёр жирийн л найзууд.
Хайр дурлалын холбоо байхгүй. Бид жилийн өмнө анх танилцсан. Тэр үеэс
хааяа хамтдаа тоглолт, үзвэр үздэг болсон юм. Үүнээс болж л хэвлэлээр
бид хоёрыг болздог гэж яригдах болсон байх. Тийм зүйл огт байхгүй. Миний
хувьд найз залуутай болох тал дээр нэг их яарахгүй гэж бодож байгаа”
хэмээн хэлсэн юм.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-27 202.70.33.204

heheh nusaak od boloh gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж