
Тоглоомоо консол хэрэглэж видео тоглоом тоглох нь тоглоомын жинхэнэ “амт”-ыг мэдрүүлдэг. Тэгвэл та iPad дээрх олон төрлийн тоглоомуудаа консол ашиглаж тоглож, супер мэдрэмжийг мэдэрмээр байна уу? Тийм бол танд дуулгах нэгэн таатай мэдээ байна. Duo Gamer нэртэй iPad-д зориулсан нэмэлт төхөөрөмж танд энэхүү боломжийг олгох юм.
Үүнийг ашиглаад та iPad-аа төгс консол болгоод зогсохгүй өөрийн авсан оноогоо бусад олон нийтийн сүлжээ сайтуудад share-лэх боломжтой. Үнийн хувьд 39,99 ам.доллар аж.
Т.ТҮВШИН




