Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 25/ 4,432 тоот арилжаагаар 18 компанийн нийт 34,054,526 төгрөгийн 139,417 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 15,634.26 нэгж байсан нь 228.95 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 53 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаа хийсэн компаниудаас “Гермес центр” ХК 14,147,175 төгрөгийн 134,735 ширхэг хувьцаа, “Ремикон” ХК 273,013 төгрөгийн 1,415 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР