Хар тамхины бароныг барихаар байлдаан хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хар тамхины бароныг барихаар байлдаан хийв

Ямайкаас ирж байгаа мэдээгээр мянга гаруй цагдаа нар мягмар гаригт хар тамхины наймааны босс Кристофер Коукийг барих ажиллагаагаа үргэлжлүүлэн, түүний талынхантай ширүүн тулалдаан хийсэн байна. Энэ сөргөлдөөний үеэр наад зах нь 30 хүн амиа алдсан ба тэдний ихэнх нь энгийн хүмүүс байжээ. Энэ өдөр баруун Кингстонд буун дуу тасраагүй ба зөвхөн тэр дүүрэгт 26 энгийн иргэн, нэг офицер амиа алдсан байна. Үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг ерөнхий сайд Брюс Голдинг хэлжээ. Эмнэлгийн мэдээгээр бол сөргөлдөөний улмаас 60 гаруй хүн үрэгдээд байна. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ хар тамхи Нью-Йоркт оруулсан гэж Кристофер Коукийг буруутган түүнийг шилжүүлэн өгөхийг Ямайкаас шаардсан юм. Гэвч Засгийн газар нь түүнийг өгөхөөс татгалзаж байснаа саяхан Коукийг барин АНУ-д шилжүүлэн өгнө гэсэн билээ. Тавдугаар сарын 23-нд Коукийн талын цагдаа нартай мөргөлдөөн гаргаж эхэлсэн тул Ямайкийн нийслэлийн ядуусын дүүрэгт онц байдал зарласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж