Свиз Биз “Reebok”-оор гангарав

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Свиз Биз “Reebok”-оор гангарав

Ихэвчлэн хип хоп хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвисаар ирсэн Свиз Биз сүүлийн үед уран бүтээл гэхээс илүү загварын урлагт өөрийн хүч, цаг заваа зориулж байгаа гэнэ. Загвар зохион бүтээгч, рэппэр, зураач гээд олон талын авьяастай тэрээр одоогоор дэлхийн нэртэй брэнд “Reebok”-ийн загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаа юм байна.

Өдгөө 34 настай Свиз саяхан эхнэр Алиша Кийстэй гудамжинд явж байхдаа “Reebok”-ийн логотой цамц өмсөн, тус брэндийн үнэнч дэмжигч гэдгээ харуулж, гэрэл зурагчдын анхааралд өртөөд амжжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс “Reebok”-той хамтран ажилласан бөгөөд түүний загварын ертөнцөд хөл тавьсан түүх нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн аж.

Хосууд одоогоор Алишагийн уран бүтээлээ хүргэх нэгэн тоглолтод хамтдаа оролцохоор Майамиг зориод байгаа юм байна. Алиша нөхрийнхөө талаар “Тэр бол үргэлж өөрийнхөөрөө байдаг, аливаад маш идэвхтэй, дайчин ханддаг хэмээн магтдаг гэнэ.

Хосууд 2010 оны гуравдугаар сард Египт нэртэй бяцхан хүүтэй болсон билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж