Албан хаагчдыг сэлгэн ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Албан хаагчдыг сэлгэн ажиллуулна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журам батлах тухай хоёр байгууллагын хамтарсан шийдвэрт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичиг нь УИХ-ын Тамгын газар, БХЯ-ны албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байран дээр суралцах, мэргэжил, мэргэшлээрээ хөрвөх чадвартай болгох тогтолоцоог бүрдүүлэн хэвшүүлэх, үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж