Аавынхаа шийрийг хатаах хүү

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Аавынхаа шийрийг хатаах хүү

Холливудын түүхэнд нэрээ мөнхөлж, улс төрд хүртэл хөл тавьж амжсан Арнолд Шварценеггерийн хүү, 19 настай Патрик Шварценеггер өнгөрөгч амралтын өдрөөр Майамигийн далайн эрэгт найзуудын хамт амарчээ. Нэртэй кино од болон түүний экс-эхнэр, сэтгүүлч Мария Шрайвер нарын хүү далайн эргийн хотод болсон “Ultra Music Festival”-д оролцсоны дараа найзуудын хамт шөнийн клубээр зугаалж, эргийн халуун наранд биеэ шарсан нь энэ аж. Өчигдөр “Beach Convention” цэнгэлдэхэд эхэлсэн уг хөгжмийн наадамд оролцохоор тэрээр өнгөрөгч баасан гаригийн өглөө Майамигийн онгоцны буудалд газардсан байна.

Аавынхаа шийрийг хатаан кино урлагт хөл тавьж амжсан Патрик өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн “Grown Ups 2” кинонд тоглосон бол ирэх онд хоёр дахь кинондоо тоглохоор хэдийнэ төлөвлөчихөөд аж.  “Grown Ups 2”-д Патрик Холливудын жүжигчин Адам Сандлер, Кевин Жеймс нарын хамтаар тоглосон бөгөөд кино ирэх долдугаар сараас олон улсын кино театруудаар гарч эхлэх юм байна.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж