Ч.Баттуулыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулыг шүүх хурал хойшиллоо

АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх байсан. Гэвч Улсын яллагч солигдсон гэх үндэслэлээр шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хойшлуулсан байна.

Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм.

Ч.Баттуулыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж