Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Шинэхэн шаргал үст

Шаргал үстүүд илүү хөгжилтэй байдаг гэж Lindsay Lohan боддог гэнэ. Тийм ч
болохоор дуулианы эзэн Lindsay өчигдөр Лос Анжелосын Andy Lecompte
салонд үснийхээ өнгийг өөрчлөхийн тулд бүтэн есөн цагийг өнгөрүүлжээ.
Ингээд жүжигчин бүсгүй салоноос зун цагт тохирсон гялалзсан алтлаг блонд
үстэй гарч ирсэн байна. Мэдээж түүний шинэ үсний өнгийг гэрэл зурагчид
дурангийнхаа хажуугаар өнгөрүүлсэнгүй. Өнгөрсөн даваа гаригт шүүхийн
танхимд согтуугаар машин жолоодсон хэргээр дуудагдаж, тэнсэн харгалзах
авсан Lindsay архины боловсрол олгох сургалтад хамрагдаж, энэ
хугацаандаа Лос-Анжелосоос гадагш гарахгүй байх ёстой болсон юм. Түүнийг
дахин долдугаар сарын 6-нд шүүх дээр дуудсан бөгөөд тэр болтол шаргал
үст ямар нэгэн алдаа эндэгдэл гаргахгүй байх хэрэгтэй аж. Шаргал үс нь
түүнд сайн сайхныг авчрах биз ээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж