Үе тэнгийнхээ залуусын гаргасан санаачилгыг дэмжиж, уг уулзалтыг хийх санал гаргасан цэргийн ангийн анхны дайчид нь 119-р ангийнхан боллоо. Уулзалтад Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй шилдгүүд оролцоно.
Сонирхуулахад, өнгөрсөн баасан гаригт Хайлаастын 49-р дунд сургуульд болсон Спирт бус спортыг сонгоё” уулзалтад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, Монгол Улсын Гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, “ТВ коктейль” хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр, “Мотив” хамтлагийн уран бүтээлчид болон дуучин BX нар оролцож, залуусыг спорт, урлагаар хичээллэхэд уриалж, заал танхим, хөгжмийн боловсролын талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.
Хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг уриалж, дунд сургуулийн сурагчдын бие бялдарын хөгжил, спортоор хичээллэх орчин нөхцөлтэй танилцах уулзалт цаашид олон сургууль, хамт олныг хамрах юм. Хэрэв та “Баар руу биш заал руу” уриаг дэмжиж байгаа бол МЗХ-ны дэргэдэх спорт, урлагийн хороодод хандаж, хүсэлт илгээгээрэй.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.