Н.Удвал Дорнод аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Н.Удвал Дорнод аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт
нээлттэй хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байгаагийн энэ удаагийнх Дорнод аймагт зохиогдож байна. Эрүүл мэндийн сайд өнөөдөр тус аймгийн ЭМГ болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгээр Монгол улсын төдийгүй, тухайн орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн анхаарал татаж байгаа асуудлуудыг онцлон танилцуулж, хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлс нь зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн асуудал биш бөгөөд эрүүл мэндэд хувь хүний хүчин зүйлс 55 хувийг эзэлдэг тул иргэн таны оролцоо хамгийн чухал гэдгийг чухалчлан аймаг бүрд хүрч ажиллаж байгаа билээ. Тус хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж