Америк залууг буудан хөнөөсөн бүсгүйг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Америк залууг буудан хөнөөсөн бүсгүйг шүүж байна

АНУ-аас өөрийн багш гэх америк залууг Монголд лан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулд холбогдох хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм.

Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм.

Ч.Баттуулыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж