Хятадын зүүн болон төв хэсгийн нутгуудаар теннисний бөмбөгийн чинээ мөндөр орж, хүчтэй салхи шуурснаас 24 хүн амь үрэгдэж, мянга гаруй айл өрхийн орон сууц эвдэрч сүйдсэн байна. Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд болсон байгалийн онц аюултай үзэгдлийн гамшигт Хятадын 42 хотын 840 мянга гаруй хүн их бага хэмжээгээр өртсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Харин Хятадын албаныхны зүгээс цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас үүдсэн гамшгийн хохирлыг 95 сая ам.доллар гэж тооцоолсон байна.
Б.АНХТУЯА
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Б.АНХТУЯА