Ордын ерөнхий шинж
Та: Идэвхтэй, шийдэмгий, тачааалтай хүн. Үргэлж тэргүүлэхийг эрхэмлэдэг. Хонины орд өөрөө Оддын зурхайн эхний тэмдэг учраас та шинэ оргил, шинэ нээлт, шинэ ялалтын төлөө тэмүүлдэг нь ойлгомжтой. Таны гол дайсан чинь таны их хөөрөл, хүч. Өөрийгөө хянаж чадах аваас амьдрал таны хувьд сонирхолтой болно.
Таны эрүүл мэнд: Өдрийн, долоо хоногийн, он жилүүдийн ихэнх хугацаанд та эрч хүчээр бүрэн дүүрэн байна. Хэтэрхий эрчимтэй амьдрал эрсдэлтэй. Танд амралт хэрэгтэйг бүү март. Нойроо сайн авч, сайн хоолло.
Таны хайр дурлал: Хайр сэтгэлд хонь удаан хүлээж, шилж сонгож сураагүй нэгэн. Та дурласан бол эргэлзэх ч зүйлгүйгээр хайртдаа анхаарал халамжаа чиглүүлэн амсхийх зав өгөлгүйгээр зорилгодоо хүрдэг. Дурлал хайрын азтай хүмүүс болой.
Ажил, амьдрал: Мэргэжлийн үйл ажиллагаа таны амьдралд чухал байр суурьтай. Та карьер чин үнэнч шударгаар байдаг учраас танд хүмүүс сайн ханддаг. Амьдралдаа идэвхтэй хүмүүстэй харьцах дуртай. Газрын ордынхонтой (Үхэр, Матар, Охин) хүйтэндүү харьцаатай байдаг. Гадаад төрхөө нэг их анзаардаггүй. Тохилог тухтай амьдрах дуртай.
Таны өнгө: Цас улаан, улаан, шар.
Таны сахиус: Бадмаараг шигтгээтэй бэлзэг.
Таны нөөц: Дүрэлзэн асах эрч хүч
Танд зөвлөхөд: Өөрийнхөөрөө байж үргэлж инээмсэглэн өөрийн замаар яв. Үүний чинь төлөө таныг хүндэтгэдэг.
Хонины орд-21/III-19/IV
Танай ордынхонд шинэчлэгдэх үе иржээ. Долоо хоногийн эхээр ажил хэрэгт хязгаарлагдмал байдал мэдрэгдэх боловч сүүлчээр нь бүх эхлэл бүтэмжтэй болно. Өөрийгөө харуулах сайн үе.
Үхрийн орд-21/IV-V/20
Та нэлээд их ачаалалтай байснаас энэ долоо хоногт амрах хүсэл төрнө. Лхагва гаригаас эхлэн хүрээлэн буй орчноосоо тусгаарлах хүсэл улам ихэснэ. Дотоод сэтгэлийн тайвшрал, бясалгал, таавар таамаглалыг тайлах оролдлого энэ хугацаанд таныг эзэмдэнэ.
Ихрийн орд-21/V-21/VI
Амжилттай л долоо хоног. Олон хүн хүсэл мөрөөдлөө биелүүлэх үе. Ер нь бол гадны хүчин нөлөөгөөр аливаад танаас нэг их хүчин чармайлт шаардагдахгүй. Найз нөхөд чинь туслаж, дотны хүмүүс ч хэрэгтэй үед дэм болно. Зугаа цэнгэл ч таныг орхихгүй.
Мэлхийн орд-22/VI-22/VII
Сонирхолтой долоо хоног. Юуны өмнө танд мэдлэг чадвараа амьдрал дээр харуулж янз бүрийн асуудлаар мэдээлэл сайтай гэдгээ илтгэх боломж гарна. Энэ хугацаа оюутнуудад чухал үе. Том зорилго тавин хэрэгжүүлж эхлэхийг од гаригс зөвлөж буй.
Арслангийн орд-23/VII-23/VIII
Амар тайван долоо хоног. Хугацааны дунд үеэс та адал явдал хайхгүй болж харин өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх эрмэлзэл төрнө. Богино хугацааны аялалд явах эсвэл олон нийтийн сүлжээгээр бусадтай харилцан цагаа өнгөрөөж яагаад болохгүй гэж.
Охины орд-24/VIII-23/IX
Ер бусын үйл явдлын гэрч болох магадлалтай. Спортод идэвхтэй хүмүүс гэмтэл, бэртэлд өртөх эрсдэл байна. Хосуудын амьдрал идэвхтэй, өндөр сэтгэгдэлтэй байна. Түншийн чинь идэвхтэй ажиллагаа танд санхүүгийн нэмэлт орлого авчирна. Хутга, шөвөг мэтийн зүйлээс болгоомжил.
Жинлүүрийн орд-24/IX-23/X
Долоо хоногийн эхнээс бие чагнан эрүүл мэнддээ анхаарвал зохино. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дархлалаа бэхжүүлэх үе энэ болой. Хайр сэтгэлтнүүдийн харьцаа хугацааны дунд үеэс дуустал нь чухал байна. Хурим найр мэтийн баяр ёслолд оролцоход тохиромтой гэж од гаригс өгүүлж буй.
Хилэнцийн орд-24/X-22/XI
Танай ордынхон долоо хоногийн эхнээс уран бүтээл хийхээр зориг шулуудан амжилттай байна. Хайртай хүндээ таалагдахаар зүйл хийж өгвөл тэр их баярлана даа. Эхнээсээ олон шинэ санаа төрж, долоо хоногийн сүүлчээр хэрэгжиж эхлэх бололтой. Хувийн дэг журмаа сайтар баримтлах нь таны ажлыг урагшлуулах хөдөлгүүр болно.
Нумын орд-23/XI-21/XII
Долоо хоногийн дунд үе хүртэл гэр орны ажил ундарна. Дотны хүмүүстэйгээ сайхан харилцаатай байх аж. Хүүхэдтэй бол тэдний хүмүүжилд анхаарах чармайлт нэмэгдэнэ. Мөн романтик харилцаанд чинь оргилуун цаг ирж буй. Үзвэр үзэн зугаацахад нэн таатай.
Матрын орд-22/XII-20/I
Найз нөхөд, хамаатан садан, танил хүмүүстэйгээ идэвхтэй харьцах хугацаа. Лхагва гаригаас эхлэн гэр орны эд хогшлоо өөрчлөн тавих сонирхол төрнө. Шинэ тавилга, ахуйн шинэ техник авахыг үгүйсгэх аргагүй. Ер нь таны ухаан санаа эрч хүч гэр орон руугаа чиглэн, дотны хүмүүсийнхээ дэмжлэгийг авна.
Хумхын орд-21/I-20/II
Өнгөрсөн долоо хоногийн адил таныг мөнгөний асуудал орхихгүй. Харин энэ удаа хэрхэн хуримтлалаа ихэсгэх вэ гэдэг таны хувьд чухал. Мэдээлэл цуглуулж, шинэ зөвлөгөө сонсох үе. Гэлээ ч амрахаа хойш тавиад хэрэггүй. Мөн сурлага хичээлдээ анхаарвал зохимжтой.
Загасны орд-21/II-20/III
Бага зэрэг хувиа бодоход гэмгүй гэж од гаригс зөвлөж байна. Өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэ. Мөн ажилдаа хүчээнгүйлэн зүтгэх үе. Таны хүчин зүтгэл талаар өнгөрөхгүй, нэр хүнд чинь өсч, шагнал урамшил ирнэ. Хадгаламж, худалдаатай холбоотой санхүүгийн асуудал шийдэгдэх магадлалтай.