“Tibet Post” сайтад мэдээлснээр Түвдийн орон нутгийн албанхны зүгээс түүний цогцосыг Хятадын албаныханд өгөхгүйн тулд яаралтай арга хэмжээ авсан бөгөөд Жонанг хийдийн лам нар түүний сүнсийг амирлуулахаар ном хурсан байна.
Үүнээс өмнө Түвдэд Хятадын шинэ дарга Си Жинпинийг албан ёсоор батламжилсныг эсэргүүцэн Кончок гэгч 30 настай эмэгтэй болон 28 настай лам Токмей нар өөрийгөө шатаан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Хятадын дарангуйллыг эсэргүүцэн өдгөө нийт 110 түвд хүн өөрийгөө шатаан зулын гол болоод байгаагийн 92 нь их хэмжээний түлэгдэлтийн улмаас амиа алдсан байна.
Түвдүүдийн зүгээс тус улсыг эзэрхэж буй Хятадын эрх мэдлийг хязгаарлаж, тусгаар тогтнох, Далай ламыг төрөлх нутагт нь авчрах, түвд хэлийг хамгаалахыг шаардаж, олон улсын анхаарлыг татах үүднээс өөрсдийгөө шатаан зулын гол болох эсэргүүцлийн арга замыг сонгох болсон юм.