
Техник технологийн дэвшил жил сараар биш өдөр хоногоор хэмжигдэх болсон өнөө үед эрүүл мэндийн салбарт ч томоохон дэвшлүүд гарах болжээ. Үүний нэг нь эрүүл мэндийн байдлыг хянах чип юм. Энэхүү чипийг хүний биед суулгаснаар эмч таны талаарх бүхий л мэдээллийг хүлээн авч байх гэнэ. Энэ мөрөөдлийн юм шиг сонсогдож байгаа ч цөөн жилийн дотор бодит амьдрал дээр туршигдаж эхлэх нь.
Giovanni de Micheli гэгч эрдэмтэн 14 мм-ын хэмжээ бүхий бичил чипийг зохион бүтээсэн ба уг чипийг хүний арьсан дор суулгаснаар өвчтнөө зайнаас оношлох, биеийн бүхий л үзүүлэлтүүдийг нь авах боломжтой юм байна. Ингэснээр таныг элдэв өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.
Giovanni de Micheli-ийн хэлж буйгаар үүнийг хоёр жилийн дараа гэхэд ашиглах боломжтой болох гэнэ.

