аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Хэдий маш олон
төрлийн сэтгүүл зүй байдаг боловч туйлын зорилго нь үзэгч, уншигчдад улс төр,
бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг
соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд мэдээллийн
хэрэгсэл нь мэдээллийн ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол
санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны
мэдээллийн хэрэгслүүд, интернетийн үр дүнгийн өөрчлөлт юм.
Түүх
Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн "Relation aller Fьrnemmen Und Gedenskwьrdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв. Хамгийн анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг. 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан байна.
Өнгөрсөн 20-р зуунд хэвлэлийн зах зээлд жижиг сонин, эмхэтгэл ноёрхож байсан ба гол хэлэлцэх асуудал нь илт мэдэгдэхүйц бодит байдал эсвэл тэнцвэрийн таамаглал байв.
Үүрэг
1920 онд орчин үеийн сэтгүүл зүйн
эхлэл тавигдаж байсан бөгөөд зохиолч Walter Lippmann, Америкийн философич John
Dewey нар ардчилсан сэтгүүл зүйн үүргийг хэлэлцжээ. Тэдгээрийн гүн ухааны
талаарх ялгаатай байдал нь нийгэм болон улс орон дахь сэтгүүл зүйн үүргийн
тухай хэлэлцэж, тодорхойлсон байна. Lippmann өнөө үед сэтгүүлчийн үүрэг нь
нийгэм болон улс төрийн хоорондын орчуулагч зуучлагч болохыг ойлгожээ. Сэтгүүлч
нь зуучлагч болов. Элитүүд ярих үед сэтгүүлчид сонсож, мэдээллийг
боловсруулснаар ард түмэн болон тэдгээрийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Үүний
дараах түүний бодлого бол ард түмний байр суурийг зохион байгуулах, орчин үеийн
нийгэм дэх үймээн самууны талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, мөн үзүүлэх юм.
Иймээс зуучлагч нь массаас мэдээллийг шүүх хэрэгтэй болов. Lippmann энэ
асуудалд "Ард түмэн улс төрийн төвөгтэй асуудлын үр дүнг ойлгохоор
ухаантай биш" гэв. Цаашилбал ард түмэн нь тэдний өдөр тутмын амьдралаа
нийгэм улс төрийн төвөгтэй асуудлуудад санаа тавихав зарцуулдаг. Иймээс ард
түмэнд элитүүдийн шийдвэр, хамаарал холбоог энгийн ил тодоор мэдээлэх,
тайлбарлах хэн нэгэн хэрэгтэй байв. Lippmann нь ард түмний өгсөн саналаар
элитүүд тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байв. Элитүүд (улс
төрчид, хүнд сурталтангууд, эрдэмтэд гэх мэт) хүчтэй явагдаж буй бизнесээ
хамгаалдаг. Lippmann-ы ертөнцөд сэтгүүлчдийн үүрэг нь ард түмэнд элитүүдийн юу
хийж байсныг мэдээлэх байсан. Энэ нь зөвхөн элитүүдийн харуулын нохой мэт
үйлдэл бөгөөд ард түмэнд эцэст нь тэдний саналыг хэлэх байсан юм. Энэ нь ард
түмнийг хүчирхэг гинжний голд байлгах, хамгаалах мөн элитүүдийн тухай
мэдээллээр хангахад үр нөлөөтэй байв.
Lippmann-ы элитизм нь тэр харамсах
гашуудах шалтгаан байв. Түүхчид болон эрдэмтдийн үзэж байгаагаар Lippmann
ардчилсан засгийн газар тулгамдсан асуудалтай байх үед бараг л эрх мэдэлгүй
байсан. "Эрх чөлөө ба Хэвлэл" (1919), "Ард түмний үзэл
бодол" (1928) сонинд Lippmann:"Итгэ! Эрх чөлөө бол ирээдүйн шинжлэх ухаан
болон түүхийн үнэлгээг тогтоох болно" Мөн ард түмний үзэл бодол засгийн
газраас гадуур оюун санааны системийг удирдаж байв. Энэ мэтээр сэтгүүлчийн эрх
чөлөө чухал нотолгоо баримт олох, цуглуулахад зориулагдсан байдаг. Lippmann
хүчирхэг сонины газрын нөлөөлөлд харамсаж бас зоригтой,тэвчээртэй улс төрийн
зүтгэлтэнг илүүд үзэж байв. Тиймээс л тэр олонхийн үзэл бодлыг муулдаггүй.Гэвч
тэдгээр нь хэн нэгний нөлөөлөлд хүчтэй орсон байв. Засгийн газрын Бүгд
найрамдах хэлбэрт нөлөөлөгч нь ард түмнээр сонгогдох бөгөөд тэднийг улс төрийн
байгууллагууд болон үндэсний бодлогыг чанд мөрдөх ёстойг сануулж байв.
Lippmann-ы арцалдаан бол эдгээр бодлого болон байгууллагуудтай хамт байсан
бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны болон түүхийн үзэл санаа нь түүнд цэвэр улс
төрийн гүн ухааны үндэс суурь байсан. Гэвч Lippmann дахин "Дэвшилтэт
хөдөлгөөний хамтын ёс" гэж юуг нэрлэж байгааг эргэн бодож бас тэрээр
Америкийн улс төрийн байгууллага болон Засгийн газрыг сайшааж эцэст нь
"Ард түмний гүн ухаан"-ыг (1995) бичиж тэр нь Америкийн байгууллагуудын
бодлого сэргэхэд тус дөхөм болсон.
Dewey нь ард түмэн, элитүүдийн
санаачилсан, хариуцсан хэргийг ойлгох авъяас чадвартай байгаагүй бөгөөд ард
түмний хуралдааны шийдвэр нь хэлэлцүүлэг маргааны дараа болдог гэдгийг
ойлгосон. Үр дүн нягт нямбай, зөв байвал шилдэг санаанууд гарч ирнэ. Dewey
"Сэтгүүлчид нь мэдээллийг илүү энгийн болгож дамжуулна" гэдэгт
итгэдэг байв. эцэст нь түүний үзэл бодол янз бүрийн хэрэгжиж ерөнхийдөө
"Нэгдмэл сэтгүүл зүй" гэж танигдав. "Нэгдмэл сэтгүүл зүй"
гэх энэ ойлголт нь Сэтгүүл зүйн шинэ хөгжил дэвшлийн гол төв нь болж байв. Энэ
шинэ загвар нь "Сэтгүүлчид нь иргэд болон элитүүдийн сонирхлыг мэдээллийн
багтаамж агуулгад татах боломжтой байв". Энэ нь тэгш эрхийг хүлээж авах
зуур чухал тэмдэглэл болж байв. Dewey ишлэл хэсгийг тэмдэглэсээр байв. Dewey
олон нийтийн мэдлэг нь ганц хүний мэдлэгээс дээр гэдэгт итгэдэг. Шинжээчид
болон оюутнуудад Dewey-н ажил нээлттэй боловч ямар ч шатлан захирах бүтэц
байхгүй, мөн Dewey-н сэтгүүл зүйг болон нийгмийг ойлгохгүй байв. Dewey-гийнхээр
бол ардчиллын зүрх нь яриа, хэлэлцүүлэг, харилцан ярилцах байлаа. Lippmann-ы
сэтгүүл зүйн философи нь засгийн газрын лидерүүдэд илүү тааламжтай байх
боломжтой. Dewey-н арга бол хэдэн сэтгүүлч өөрсдийн нийгэм дэх үүргээ олж харж
байна гэдгийг тодорхойлох юм. Жишээлбэл Америкууд сэтгүүлчдийн хорооны заримыг
нь хэлж, шүүмжилдэг. Гэвч тэд сэтгүүлчдийг засгийн газар, бизнесмэн, жүжигчид,
мэдээллийн шийдьэрийг өөрчлөх боломжтой хүмүүст үйлчлэх нь гэж тааварлан
хазайдаг байна.
http://munguntuya.blog.gogo.mn/