Мээдээ лааны суурь цуглуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Мээдээ лааны суурь цуглуулна

“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ сүүлийн арван жил өвөрмөц хэлбэр дүрстэй, үнэртэй, үнэргүй, том жижиг гээд л янз бүрийн лаа цуглуулдаг байсан. Заримдаа гэртээ ганцаараа байхдаа бүх гэрлээ унтрааж лааны гэрэлд суух дуртай байсан гэдэг. Тэгвэл одоо дуучин залуу лаа бус лааны суурь цуглуулах болсон гэнэ. Мээдээ гадагшаа явах бүртээ мөнгө хайрлалгүй өөрт таалагдсан лааны сууриа худалдан авдаг байна. Саяхан “Камертон” хамтлагийнхан Сингапур яваад ирсэн, харин одоо АНУ-ыг зориод байгаа. Тэгэхээр Мээдээ ч овоо хэдэн лааны суурьтай болох нь ээ.

С.Хүслэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж