Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа | News.MN

Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор ТӨХ-ны дарга Д.Сугарыг урьж ярилцлаа.

-Аливаа улсын хам­гийн том өмчийн нэг нь  үндэсний авиа ком­па­ни, агаарын тээврийн бай­гуул­лага байдаг. Тэгвэл Монгол төрийн хамгийн том өмч “МИАТ” компани хэн нэгний бойкотоос болж олон ул­сын нислэг саатуулаад зог­сохгүй, улсдаа үлэмж хэм­жээний  хохирол авч­раад байна. Энэ талаар ТӨХ-ны даргын хувьд таны ч нэр хавчуулагдахаас аргагүй юм. Юу бодогдож байна?

-Үүнд миний нэр хав­чуу­лагдах ёстой. Асуудлыг эхнээс нь ярья. Сүүлийн үед МИАТ-ийн үйл ажиллагаатай холбоотой олон яриа үүссэнийг олон нийт мэдэж бай­гаа. Ойрмогхон гурван ч том зөрчил гарлаа. Бээ­жин­гийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдлаа. Токиод хатуу буулт хийгээд онгоцны гол нь гулзайсан. Сүүлд нь “Аэро­бус-310” онгоцонд өөрс­дөө засвар хийж байгаад өргөгч  мултарч эвдэрсэн. Хам­гийн ноцтой нь уг онгоц дэл­бэрэхэд өргөгчийнхөө толгойг өөрсдөө зорж хийсэн байдаг юм. Ер нь онгоцныхоо тийм эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх эрхтэй гэж тэд ярьж байгаа. Тийм эрхтэй ч, эрхгүй ч үр дүнд нь онгоц эвдэрсэн.

-Хэр хэмжээний хо­хи­рол учирсан бэ?

-Зөвхөн уг онгоцны засварыг яаж хийх талаар бодлогын чанартай бичиг баримт боловсруулахад 500 гаруй мянган долларын зардал гарч байна. Засвар хийхэд үүнээс ч илүү зардал гарах нь ойлгомжтой.

Улсад ийм хэмжээний хохирол учруулсныхаа тө­лөө МИАТ-ийн удирдлага хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой. Ийм зорилгоор асуудлыг Засгийн газарт танилцуулж хэлэлцүүлэхэд МИАТ-ийн бүх удирдлагад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Засгийн газрын энэхүү шийдвэрийн дагуу хариуцлага тооцно.

-Тухайлбал хэнд, ямар хариуцлага тооцов?

-Ерөнхий захирал, дэд захиралтай хариуцлага ярихын өмнө цаг алдахгүйн тулд тодорхой ажил хариуц­сан хүмүүстэй хариуцлага тоо­цох ёстой. Тиймээс МИАТ-ийн ТУЗ хуралдаад Тех­никийн газрын техник хариуцсан ерөнхий инженер Ё.Энхтөр болон хяналт тавих үүрэгтэй зарим хүнийг ажлаас халах шийдвэр гаргасан. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Дотоод дүрэм журам зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан учраас ажлаас халах нь зүйтэй.

-Үүнээс болж ажил хаяж онгоц саатууллаа. Албан тушаалаас халагдахгүйн төлөө ганцхан хүн тэр 120 хүнийг зохион байгуулсан хэрэг үү?

-Ё.Энхтөр энэ шийд­вэ­рийг сонсоод өөрийн удирд­­лагад ажилладаг 120 орчим хүнийг зохион бай­­гуулж өөрийгөө хам­гаа­луу­лахын тулд ажил хаялт зо­хион бай­гуулсан. Үүний үр дүнд энэ сарын 25-ны 06.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай онгоцыг саатууллаа. Юуны өмнө олон нийтэд үйлчилдэг ийм онцгой объектод ажил хаях боломж хязгаарлагдмал бай­даг. Энэ бол хууль бус үйлдэл. Хамгийн ёс зүйгүй асуу­дал нь ерөөсөө МИАТ-д инженер техникийн 120 гаруй ажилтныг турхираад бойкот зарлачихвал МИАТ зогсоно. МИАТ-ийг зогсоохгүйн тулд бидэнд буулт хийж, ажлаас халах арга хэмжээ авахгүй байх гэсэн үүднээс ажил хаялт зохион байгуулж байгаа юм. Энэ бол Монголд нийтлэг болсон сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй, шаардлага тавихаар зо­хион байгуулалттайгаар эсэр­гүүц­дэг, тэр хэмжээгээрээ ний­гэмд замбараагүй байдал үүс­гэж байгаагийн зөвхөн нэг илрэл.

-МИАТ-ийн удирд­ла­­гуу­дад хариуцлага тоо­цох шийдвэр дээрх ажил хаялтаас болж өөрч­лөг­дөхгүй биз дээ. Та ТУЗ-ийн гишүүний хувьд газар дээр нь очиж “МИАТ” компанийн ажилчидтай уулзсан уу?

-Би өчигдөр /уржигдар/ газар дээр нь очиж энэ асуудлаар хурал хийсэн. Ингэхдээ хариуцлага алдсан хүмүүсийг ажлаас халах шийдвэр хүчинтэй, Ерөнхий захирал, захирлуудын орлогч нарт арга хэмжээ тооцохоо амлаж байна гэдгээ хэлсэн. Энэ нь ТӨХ, ТУЗ хуралдах зэргээр тогтсон процедурын дагуу явагдана. Мөн халагдаж байгаа хүнээ өмөөрөөд ажлаа хийхгүй байгаа нөхөдтэй ч би уулзлаа. “Ажлаас халагдах өргөдлөө өг. Өргөдлөө өгөө­гүй байж ажил хаялтад оролц­вол ажил тасалсанд тооцно” гэсэн шаардлага тавь­сан. Энэ шаардлагын да­раа 94 хүн өргөдлөө өгсөн байна лээ. Бүх өргөдлийг нэг загвараар бичсэн. Ё.Энх­төр дарга өөрөө хү­мүү­сээ дуудаж бичүүлсэн байсан. Үг, өгүүлбэр нь бүгд ижил. Өргөдлүүд одоо надад байна. Энэ бол бүр да­варсан, хариуцлагагүй ажил­лагаа. Тиймээс га­рын үсэг зурж, нисэх зөв­шөөрөл олгодог, олон улсын нисэх байгууллагын тусгай зөвшөөрөлтэй инженерүүдийг гаднаас урина. Нөгөөтэйгүүр гурван онгоцны үйлчилгээнд 120 хүн ажиллаж байгаа нь хэт нүсэр бүтэц, орон тоо. Үүнийг хэмнэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энд 30-40 хүн хүрэлцээтэй. Иймд өргөдлөө өгөөгүй хүмүүс дээр ИНЕГ, батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийг татаж ажиллуулна. Өргөдлөө өгсөн 94 хүнийг хална. Үүний үр дүнд хариуцлага, сахилга бат сайжирна.

-Ё.Энхтөр дарга хэлэхдээ “Ганц өдөр биш удаан хугацаанд саатуулах нөхцөлийг МИАТ-ийн удирдлага бүрдүүлсэн” гэсэн. Тэгэхээр энэ том байгууллагыг менежментийн удирдлагаар хангаж чадаагүй “МИАТ”компанийн захирал Р.Бат-Эрдэнэтэй ямар хариуцлага тооцох вэ. Түүнийг халж, солих асуудал яригдаж байгаа юу?

-Р.Бат-Эрдэнэ захиралтай хариуцлага тооцох шийдвэр Засгийн газраас гарчихсан. Энэ багийг бүрэлдэхүүнээр нь өөрчлөөд оронд нь гадаадын менежментийн баг урьж ажиллуулна гэсэн шийд гараад байгаа. Энэ ажлыг бид зохион байгуулж байна. Урьд шөнө бид Өмнөд Солонгосын “KAL”-ын удирдлагуудтай уулзлаа. Зөвхөн “KAL” биш, бусад компанийн удирдлагуудтай ч ярьж байна. Мененжментийн бололцоо бүрэн байгаа. Энэ талаар ойрын үед шийдвэр гаргана. Ер нь гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Ингэж байж МИАТ-д, цаашлаад Монголд хариуцлага, сахилга бат сайжрах ёстой.

-Энэ бойкотоос болж манай улсын төсөв, санхүүд ямар хэмжээний мөнгөн хохирол учирсныг тооцоолсон уу?

-Их хохирол учирсан. Нэг онгоцонд хэдэн хүн суудаг вэ. Тэр бүх хүний  ажлыг саатууллаа. Түүний төлөө бид төлбөр төлнө, олон талын хариуцлага хүлээнэ. ЗТБХБ-ын сайд, ТӨХ-ны даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яг одоо МИАТ дээр  хохирлын хэмжээг тооцоолж тогтоохоор ажиллаж байна. Хариуцлага хүлээх ёстой нөхөд энэ хохирлыг төлөх ёстой.

-Азаар энэ удаа аюулгүй байдалд нөлөөлсөнгүй. Гэхдээ улс орны нэр хүнд зэрэг  мөнгөн бус хохирол бас бий?

-Нэр хүндийн хувьд асар хохиролтой. Монголын авиа компанийн удирдлагууд дотроо хагаралтай, эсэргүү бослого гаргадаг юм байна гэж олон нийт ойлгоно. Мөн МИАТ-ийн онгоцоор нисэх нь хэр найдвартай вэ гэдэг дээр эргэлзэнэ. Ингэснээр манай онгоцонд суух хүний тоо эрс цөөрнө. Нэмж хэлэхэд МИАТ-д ажиллаж байгаа хүмүүс Монголын хамгийн өндөр цалинг авдаг. Ё.Энхтөр л гэхэд албан бус мэдээллээр сард таван сая төгрөгийн цалинтай юм байна. Жирийн монгол хүн ямар цалинтай ажилладаг вэ, ажилгүйчүүдийн тоо хэд билээ. Гэтэл онцгой байдлаа ашиглаж, биднээс өөр хүн энд ажиллаж чадахгүй гэсэн байдлаар дарамталж сурсан нь ажиглагдаж байна.

-Өмнө нь ийм дарамт үзүүлж, бойкот зарлаж байсан гэсэн үг үү?

-Иймэрхүү ажил хаялтыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа гэж сонссон. Яг зургаа биш ч гэсэн олонтаа давтагдаж байгаа нь үнэн. Онцгой байдлаа ашиглан шаардлага тулгаж ажилладаг арга барилаар ийм нарийн дэг журам шаардсан байгууллагад ажиллаж болохгүй.Тиймээс халахаас өөр арга хэмжээ байхгүй гэж бодож байна.

-Ажлаас халах амархан. Оронд нь ажиллах хүнийг хэр сайн судалсан бэ?

-Ер нь боломжтой. Орных нь хүнийг МИАТ өчигдөр /уржигдар/ танилцуулаад томилж байна билээ. Мөн тэнд ажиллах инженер техникийн ажилтнууд хангалттай байгаа юм билээ. Мэргэжлийн яам энэ талаар анхаарал тавьж, мэргэжлийн хүмүүсийг дайчилж ажиллуулна. Шаардлагатай бол бусад салбараас, зайлшгүй шаардагдах нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаадаас урьж ажиллуулахаар шийдвэрлэсэн.

-Цаашид төрийн энэ чухал обьектийг яаж хамгаалж авч явах вэ?

-Ийм сахилга, хариуцлагагүй явдал дахин гаргаж болохгүй. Үүнд буулт хийгээд даамжруулбал улс даяараа ийм байдалтай л болно. Тиймээс МИАТ компанийг бүхэлд нь удирдаж байгаа том менежер, захирлуудад тодорхой хариуцлага тооцно.

-Монголын улс төр “МИАТ”-ийн захирлын албан тушаалыг шагнал болгон хувиргасан.  Тухайлбал “МИАТ” компанийн захир­лаар Р.Бат-Эрдэнийг томил­сон нь  улс төрийн шалтгаантай байсан уу?

-Ер нь Монголд ийм том томилгоонд улс төрийн нөлөө байдгийг би нуулгүй ярьдаг. Яг МИАТ дээр бол улс төрийн томилгоо, нөлөө байгаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл Р.Бат-Эрдэнэ захирал энэ хамт олны дунд олон жил ажилласан Монгол Улсын гавьяат нисгэгч хүн шүү дээ. Тийм ч учраас хамт олны санал хүсэлтээр жинхэнэ мэргэжлийн ерөнхий захирал тавьсан гэж хамт олон нь үнэлж байсан. Харамсалтай нь хүссэн ч, хүсээгүй ч ажлын хариуцлагын асуудал яригдаж байгаа болохоор халахаас өөр арга алга.

-Нэгэнт уулзсаных бу­сад сэдвээр ярилцлагаа үргэлж­лүүлье. Тө­рийн банкны хувьчлалын талаар яриг­даж эхэллээ. Дүрмийн сангийн хэмжээг тогтоосон нь  уг банкийг сонирхогчдын анхаарал татаж байна?

-“Төрийн банк”-ийг хувьчлахын тулд УИХ, Засгийн газрын шийдвэр гарах учиртай. Тийм шийдвэр одоогоор гараагүй байна. Хувьчлахын тулд уг банк хөл дээрээ босч, үнэ цэнэтэй болсон байх ёстой. “Төрийн банк” ХК саяхан байгуулагдсан болохоор тийм ажил одоогоор хийгдэж амжаагүй. Харин өмч хөрөнгийг нь төр бүртгэж  хяналтдаа авсан. Дүрмийн санг саяхан тогтоосон. Менежментийн ажлын үр дүн гарч,  тодорхой үнэ цэнэтэй болсны дараа хувьчлалын асуудал яригдаж магадгүй. Одоогоор хувьчлах төлөвлөгөө болон энэ талаар ямар нэг яриа хөөрөө гараагүй байна.

-Хөгжлийн банк байгуулах үндсэн төсөл бэлэн болсон гэсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь шинээр Төрийн банк байгуулах санал санаачилгыг би дэмждэггүй. Яагаад гэвэл нэгэнт банк төрийн мэдэлд байх л юм бол түүнд улс төр гарцаагүй оролцож таарна. Бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо байгаа тохиолдолд эрүүл, зөв замаар  явдаггүй. Компанийн засаглал алдагддаг. Хөгжлийн банк хадгаламж авч хүүг нь өсгөөд үйл ажиллагаа явуулах биш,  урт хугацааны их хэмжээний зээл олгох чадвартай байх ёстой. Гэтэл тийм том хөрөнгийн эх үүсвэр хаана байгааг би мэдэхгүй байна. Би төрийн албан хаагчийн хувьд хэрэв Засгийн газар шийдвэр гаргаад, Хөгжлийн банк байгуулчихвал ажиллаж л таарна.

-“Дорнод уран” компанийн 58 хувийг Канадын “Хан ресурс” компани эзэмшиж байгаа. Хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монголын төр, цаашлаад ОХУ тус бүр 21 хувийг эзэмшиж байгаагаа 50 хувьд хүргэх сонирхолтой байна. ТӨХ-ны даргын хувьд та энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа?

-“Хан Ресурс”-ын талаарх бүх мэдээлэл надад байгаа нь үнэн. Гэхдээ олон нийтэд зориулаад одоо ярихад арай бэлэн биш байна. Хэлэлцээрүүд явагдаж байгаа.

-Байдал нааштайгаар эргэх боломжтой юу?

-Боломж дандаа байдаг л даа. Бодит байдал дээр ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна.

-Асуудлыг ямар арга замаар шийдвэрлэх гарц байна вэ. Улс төр, эдийн засаг, гадаад харилцаа гээд олон талын хамааралтай болохоор анхаарал татаж байна?

-Канадын “Хан ресурс” 58 хувь, Монгол, ОХУ-ын тал тус бүр 21 хувийг эзэмшиж байгаа. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу, хууль ёсоор олж авсан хувиуд энэ. Үүнийг буруу, зөв гэж үнэлэн хурааж, хумих тухай ярьж болохгүй. “Хан Ресурс”-т  өөрийн 58 хувийг зарах сонирхол бий болчихоод байгаа. Хятадад ч юм уу, хэн нэгэнд. Монголын Засгийн газрын сонирхол бол түүнийг гуравдагч этгээдэд зарах биш, Монголд нь байлгахын төлөө ажиллаж байна. ОХУ бол цөмийн технологи эзэмшсэн, том гүрэн. Тэд 21 хувиа өсгөх, өөрийн байр суурийг бэхжүүлэх сонирхолтой байгаа. Энэ гурван сонирхлоо ойртуулах зорилгоор гэрээ хэлэлцээр хийж, санал солилцож байгаа учраас одоогоор олон нийтэд урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй байна.

-Тэгвэл Тавантолгойн ордын талаар ямар байр суурьтай байна вэ. Засгийн газрын хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Тавантолгойн төмөр зам Монгол төрийн бас нэг өмч шүү дээ?

-Тавантолгойн ордын талаар Засгийн газрын тусгай комисс ажилладаг. Түүнд ТӨХ-ны төлөөлөл багтдаг. Тийм учраас хэлэлцэх гэж буй асуудлыг би тайлбарлах хэрэггүй байх. Онолын хувьд яривал төмөр замын үндсэн сүлжээ буюу гол магистрал нь төрд байх ёстой. Салаа, салбар замууд нь хувийн компанийн мэдэлд байж болно. Нөгөөтэйгүүр төмөр замын үндсэн сүлжээ зам, замын байгууламжууд төрд байгаа тохиолдолд тухайн замаар явдаг толгой, ачаа болон суудлын вагон зэрэг нь хувьчлагдах бүрэн боломжтой. Миний байр суурь ийм л байдаг. Асуудлыг УИХ, Засгийн газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шат шатандаа хэлэлцэж байгаа.

-“Монгол шуудан”компанийн 33 хувийг төрийн өмчид шилжүүлэх нь гэсэн яриа бас гарч байна. Бусад улсын нэгэн адил үндэсний хэмжээний шуудангаа төр өмчлөл, хамгаалалтдаа бүрэн шилжүүлчихэж болдоггүй юм уу?

-“Монгол шуудан” компанийн үндсэн сүлжээ, бүтэц нь төрд байх ёстой. Яагаад гэвэл бизнесээс гадна алслагдсан нутгийн иргэдэд үйлчлэхээс эхлээд нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэдэг онцлогтой салбар. Тиймээс УИХ-аас “Монгол шуудан” компанийн 30 хүртэлх хувийг үнэт цаас хэлбэрээр гаргаж зах зээл дээр борлуулах шийдвэр гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа. Энэхүү 30 хувь Хөрөнгийн бирж дээр гарснаар “Монгол шуудан” төрийн хяналтаас гарахгүй. Үндсэн сүлжээ нь төрд үлдэх юм.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2010-05-27 124.158.74.8

Бээ­жин­гийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдла гэнэ.18 настай нислэгийн курс төгссөн пацаанаар 140 хүний амь насыг хариуцуулж 2-р нисэгчээр тавиад ослын буулт хийлгэсэн байгаа шүү дээ нисэх онгоц битгий хэл ачааны хүнд тэрэг ч 21 хүрээгүй хүнийг тавьдаггүй юм. Хамаатан садан, авилга нь идэгдсэн юм биш үү Тулгуур мултарч онгоцны гэмтээсэн асуудлыг та нар Энхтөрд л тохож байх шив.Энэ хүнийг та нар их л чанга зуусан байдаг шүү.

Avatar

nar 2010-05-27 124.158.74.2

Darga n ih sain chadaltai hun bna daa buh aziltnuud n demjij baigaa n neg um heleed baigaa um bishuu Sugar guia ta mongol injeneruudee halaad ajilgui bolgoloo gehed ar ger n bugd hetsuudne gedgiig tootsson uu tertee tergui amidral hureltsehgui hetsuu ued ajilguichuudiin toog nemeed sain umand hurehgui l baih shuu tanii tsalin busad orlogo tanai ajiltnuudiin shagnal uramshuulal toimgui l um bna lee bitgii tenegteed baigaaraiSugaraa Ta nar ertnees l Miat-iig Solongoschuudad uguh geed l yriad baisan er n ene asuudliig ta nar l daldaas zohion baiguulaad hiichehsen baihaa

Avatar

irgen 2010-05-27 182.160.20.114

SUGARAA CHI UURUU KHEDIIG IDDEGEE BODOO CH CHINII KHAJUUD NAAD KHEDEN INJENER CHIN KHULS b***** URSGAJ BAIJ KHOOLOO IDDEG SHUU

Avatar

zochin 2010-05-27 202.126.92.7

yahav de mongol hun mongoldoo ajlaa hiigeed ovoo tsalin avaa l biz yund n teriig neg ih yum bolgood bgaa yum be yuj ch baisan naaduul chin uuruus chin iluu garahgui uchir sanaa amar bai sugaraa gadaadiinhaniig avchirah hereggui

Avatar

dorj 2010-05-27 211.194.62.40

hariutclagagui gedgee odoo medej baina uu erhem darga Sugar guai todorhoi hariutclag tootcood mongol humuusee ajiluulaa yun gadaadin hun urih vee ajlaa hiij baigaa 1 ch hun tcalingaa avag l dee dargaa umuursun ter olon huniig bugdiig ni halna gedeg chini yu gesen ug ve
arai ch bolohgui baihaa

Avatar

Зочин 2010-05-27 121.208.216.225

Энхтөрийг дэмжиж байна Түүний цаана байгаа 96 ажиллагсадыг дэмжиж байна Тэмцэлээ үргэлжлүүлээрэй Хүмүүс та нарыг дотороо дэмжиж байгаа шүү ТӨХ буруу шийдэж байна Шийдэж чадахгүй байгаа Сугар өөрөө ажлаа өгмөөр юм

Avatar

TENEG SUGART 2010-05-27 84.229.195.158

120 MONGOL HUNEE AJILTAI BAILKGALDA TER 120 HUNII TSALING 10 SOLONGOS ZALGINA SHYUDE MONGOL HUN CHADAJ BGA YUMIIG BITGII GADAADIIN HUNEER HIILGEHUNII NOHOI IDHEER EERINH HUNUUSE MONGOL NUTAGTA AJILTAI BAILGA YMAR TA NAR SHIG TERIIN EMCHEES TERSEN SEHEETNUUD BISH SHUDE AJLAA HIIGEED SAY TEGREG ABAAL BIZ YUM BOL GADAAD MERGEJILTEN GEH YUM TERES TERSEN TERBUMTNAA YAJ CH CHADAHGUI BAIJ HEDEN ITA NAIIG TSALINGA ABAAD AJILLAJ BHAD N BITGII DARAMTAL SALBARIIN SAID SUGAR NAR EERSDE z**l

Avatar

GEREL 2010-05-27 84.229.195.158

120 MONGOLO AJILUULACHE OROND N 10 SOLONGOS TER TSALINGAAR AJILLANA SHUDE SOLONGOS HUNI TSALIN SARD 50 SAY SHUDE TEHERR 120 MONGOLO AJILTAI BAILGA HUNII NOHOID EGEED YAH BE DE

Avatar

EMUUJIN 2010-05-27 84.229.195.158

MAL SUGAR MAL BATGULGA z**l

Avatar

BOLOBSON HUCHINE BELTEGJ CHADAGUI MONGOL ULS BURUU 2010-05-27 84.229.195.158

BOLOBSON HUCHNE BELTGEJ CHADAGUI MONGOL ULSIIN BURUU SHUDE MONGOL GAZAR MONGOLOO AJILUULDA HARIIN HUNEER YAH YUM 120 MONGOLIIN TSALING 10 ORCHIM SOLONGOST EGCH YAH YUM BOL TENEG SUGAR TENEG BATTULGA SALBARIIN SAID MANUUHAIG ZAILUULDA

Avatar

MAYA TER TENEG SHIIDEBR GARGASAN 2010-05-27 84.229.195.158

HEDEN SOLONGOS AJILLAHAD 120 MONGOL INJENER TEHNIKIIN AJILCHDIIN TSALING ABNA JISHEEN TOM KOREIN AIRIIN INJENER GEHED 70 000 S ABNA SHUDE TEGBEL 120 MONGOL N AJILAGLDE MONGOL HUN MONGOL GAZART HAAN SHUDE TGEBEL 120 MONGOLIIN TSALING 12 SOLNGOS ABNA SHUDE MONGOLO AJILTAI BAILGALDA

Avatar

зочин 2010-05-27 203.160.49.237

муу гөлөгнүүдэд төрийн төмөр нүүрийг үзүүлээд өг Ингэхгүй бол одоо бүр эх захаа алдах нь л дэ 1 муу даргын төлөө амь амьдралаараа дэнчин тавьж байдаг яасан хямдхан амьдрал вэ Тэр амьдралаараа дэнчин тавьж хамгаалаад байгаа дарга нь тэжээнэ биз Арай дэндсэн юм болж байна энэ чинь Яс юман дээр баагийнууд төрийн мөнгөөр боловсрол эзэмшсэн л байгаа да

Avatar

Зочин 2010-05-27 202.179.20.198

Сугар их шуналтай шударга царайлсан нөхөр дээ сэтгэгдэлүүдтэй санал нэг үнэн үнэн

Avatar

Зочин 2010-05-27 89.235.143.20

zov shaardlaga tavyj bgaa zaluuchuudyg demjij bna

Avatar

Зочин 2010-05-27 182.160.54.121

1 hunii erh ashigaas bolj olon hunii erh ashig hohirch ochnoon togrogiin aldagdal huleej baina halagday gesniig ni halah heregtei uureg hariutslagaa medehgui humuusiig bi gehed l solongosoos yaraltai bichig barimt avah yostoi baisan miat-aas bolood avch chadahgui l baij bna

Avatar

Aikon 2010-05-27 203.250.65.183

Yadag mal ve 3 ongotson dr 40 hun ajillan genuu Yuch medehgui tom tolgoitoi darga nar mongoliin tord bsaarl bh ym Neg ongotson dr dor hayaj 20-30 hun ajilladag ym mal mine

Avatar

Зочин 2010-05-27 180.235.166.156

Өндөр цалинтай байхаас яах юм бэ Тэнд чинь маш өндөр мэрэгжлийн харицлагатай хүний өөрийн амийг дааж яваа юм чинь Харин ч манайх сайн хүмүүстээ бага цалин өгдөг гэсэн шүү Сугар дарга та ямар ажил хийж бгаадаа эдний цалинг зөвхөн сонирхсон юм бээ Аль эртнээс л энэ газрыг сайн болгох бсан Та бол хийж чадахгүй ТӨХ-г татн буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2010-05-27 202.72.242.146

Sugar guai odoo turiin iim tom ajliig bolimoor yum haravaas tanii eruul mend muu baina shuu dee ajlaa uguh heregtei

Avatar

Зочин 2010-05-27 202.131.235.242

Enkhtor ni morooroo garaxgvi zvgeer ajilaa xiij bsan zaluusiig ajilgvi bolgochix yum aa

Avatar

нисэхийнхэн 2010-05-27 202.131.234.76

За даа хөөрхий хүн дагаж ажилгүй болж дээ энэ хэд харамсаж байнаЕр нь байгууллага хүнээр дутдаггүй шүү дээ тодорхой хугацааны дараа нөхөөд л авдаг Хийдэг ажлаараа үйлчлүүлэгч нараа хохироовол үндсэн бизнес зогсолоо л гэсэн үг Өөрийн толгой өөртөө л зөв гэж ардын үг байдаг Дахиж иймэрхүү хүмүүсийг бүү ажилд ав Ажил хаяж болно гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой үйлчлүүлэгч нараа хүндэтгэх хэрэгтэй

Avatar

Zochin 2010-05-27 76.233.234.137

Sugariig uuriin hal iatiig iim baidald huregsen hun ni Sugar

Avatar

Зочин 2010-05-27 202.70.38.186

Hunii avdag tsaling niited neelttei zarlaj boldog yum u nuustad hamaardaggui yum u

Avatar

Xa Xa 2010-05-27 140.120.104.140

Ene door Enhtor shunalt ooroo orj ireed bichsen bololtoi eoeo eleg hoshloo ajilaa hiij chaddag hariutslagaa sain uhamsarladag bol ter solongost hediig ogoh ni uamar hamaa bnaa cham shig zasah estoig ni evdleed niseh estoig ni boikotlood bgaa bish Enhtor hol ochij laazaa oshigloo

Avatar

Davarsan gar 2010-05-27 140.120.104.140

Bugdiig ni erguulj avah nohtsolguigeer halaad hauah heregtei tegeed hariutslaga chadvargui heden garuudiig haaguur yavj yu olj doloohiig harah yumsan Shunalaa gej

Avatar

Зочин 2010-05-27 126.250.24.56

ene butehgui p***a harah tsarainii sehiin darga bhdaa alaa biz dee ongirsin songuuliig iim umnuud l tord ajil hiij bgaa um gej bodohoor b**s hureed bh um jorlon yavahaas

Avatar

Sugart 2010-05-27 202.131.231.26

Tal harvasan p***a min cham shig buzriin buruu shiidver eneeder iim baidald hyrgej baina Tegeed neg ih ender tsalintai ch geh shig chamaig bodvol umaa hiij chadaj baigaa um chin avahad yadag um chi ter heden slongosuudad heden tegreg teleh ve ter hymyys chin mangar bish uchraas mongoliin dotood heregt oroltsohgyi tahir dutuu min Dutuu tavichihsan gar ve

Avatar

наадам айсуй 2010-05-27 202.131.235.66

vндэсний майхан асар захиалгаар оёж єгнє Утас 99802482 99879892

Avatar

Зочин 2010-05-27 202.179.20.233

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

Зочин 2010-05-27 174.6.24.49

Sugar uuruu MIAT companias gar huluu tataad odoo burdej baigaa udirdlaguudiig taivan daramt shahaltgui ajiluulmaar baina shuu

Avatar

altai sugar 2010-05-27 124.158.77.175

miat bol sugartai oortoo ni holbootoi danda juibachid avchirch tavisan shu de horolsuren ednenebileg geh met gararud ted muu umand garshsan humuus shu de bugd yariad ba shu de

Avatar

zochin 2010-05-27 202.72.242.150

xamag balag Cygaraas bolj bgaa yumaa Cygariig zailuul

Avatar

zochin 2010-05-27 202.72.242.150

xamag balag Cygaraas bolj bgaa yumaa Cygariig zailuul

Avatar

bayar 2010-05-27 124.158.77.175

bur undser ni soli ter erdenebileg nohrig olj ard tumner shuugeche dampuuruulsan hun shu de

Avatar

bayar 2010-05-27 124.158.77.175

bur undser ni soli ter erdenebileg nohrig olj ard tumner shuugeche dampuuruulsan hun shu de

Avatar

Зочин 2010-05-27 183.81.169.2

Наад Сугар чинь ТӨХ-ний дарга болоод 3 жил л болж байгаа ш дээ

Avatar

Зочин 2010-05-27 183.81.169.2

Энхтөр гуай сард 5 сая төгрөгний цалинтай байсан юм бол энэ албан тушаалынхаа төлөө үхэтлээ зүтгэсэн нь аргагүй муухай хүн байна Хайран 90 хүн ажилгүй болж лааз өшгөлөх болж дээ Улсаас идсэн мөнгөөрөө наад хэдээ цалинжуулах юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2010-05-27 202.131.247.178

МИАТ-ын асуудал ТӨХ тухайлбал ноён Сугартай өөртэй нь шууд холбоотойНоён сугар МИАТ-ын удирдлагын багийг сүүлийн 10 шахам жилд 4-5 удаа сольж өөрсдийнхөө үзэмжээр томилж шагнаж халсан байдагМИАТ ийм болсон нь Сугар ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа юм Энхтөрийг биш Сугарыг халах ёстой байлааХөгжлийн бэрхшээлтэй ТӨХ хөгөө хөлдөө чирч хөгнөө хүзүүндээ чирч байгааг асуудлыг гадарлах олон хүн мэдэж байгаа шүү дээ

Avatar

nz 2010-05-27 202.170.64.21

huue Orhon Mahbal gegch hen bee henii hvmvvs ve medeh vv

Avatar

Зочин 2010-05-27 202.170.66.20

enhtur guai arai dendene ee

Avatar

Зочин 2010-05-27 202.170.81.148

батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийг татаж ажиллуулна Batlan hamgaalah salbart tiim merejliin humuus baihgui ee 2 Nisdeg tergee arai hiij l nisgej bgaa uls yun BOING ain

Avatar

zochin 2010-05-27 202.55.191.37

miat-iin hangamjiin ajiltnuudiig neg moson sain shalgamaar bh ymaa tend 2-3 jil ajlaad yaj bayjij bnaa

Avatar

ZOCHIN 2010-05-27 203.160.49.212

HAL BUGDIIG NI HAL NOOTS BOLOVSON HUCHIN ZONDOO BII CHADALTAI INJENERUUD ZONDOO BGAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж